ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТӨРИЙН МӨНГӨ ИДСЭН БАРИМТ ДЭЛГЭГДЛЭЭ

"Тэд Эрдэнэтийнхний тухай" гэдэг шинэ булан нээж байна. Энэ буланд төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Орхон аймгийн иргэд бидний тухай болон манай аймгийн талаар хэрхэн ярьж аичиж байгааг хүргэх болно. Энэ удаа манай аймгийн Засаг даргатай холбоотой нэгэн нийтлэл www.FACT.mn сайт дээр нийтлэгдсэнийг орууллаа.

 Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат саяхан хүнд зодуулсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад буй. Түүний гомдлын дагуу Б.Мөнхжаргалыг ТӨХ-ноос ажлаас халах шийдвэр ч гаргаад байгаа.

Тэгвэл зодуулсан гээд байгаа Засагдарга Д.Оюунбат гэж хэн бэ? Орхон аймгийн Засаг даргаар 2008 оноос томилогдон ажиллаж байгаа жирийн л албан хаагч. Гэхдээ төрийн албан хаагч иргэн сард 600.000 төгрөгөөр амьдралаа залгуулдаг бол Орхон аймгийн Засаг дарга Д .Оюунбат дор хаяж 100 сая төгрөгзарцуулдгаараа ялгаатай. Өнгөрсөн жилд гэхэд л хувьдаа багаар тооцоход л 1.8 тэрбум тегрегийн орлоготой ажиллажээ. Үүгээр зогсохгүй архи ууж, агсам тавьдаг өөрийнхөө эсрэг үг хэлсэн хэн бүхнийг барьж аваад зодчихдог аймгийн заан цолтой нэгэн. Түүнээс гадна ерээд оны эхээр булган малгай шүүрсэн хэргээр эрүү үүсгэгдэн шалгагдаж явсан, өнгөрсөн жил дөрвөн давхар хаусынхаа шатнаас унаад эрүүгээ хугалчихлаа гэж байсан боловч хүнтэй зодолдоод эрүү хамраа хугалуулсан, согтуудаа машин барьж яваад одоогийн хотын Засаг даргын орлогч Пүрэвлхагвын машиныг мөргөж байсан, захирагчийн ажлын албаны дарга байсан Дүгэрээг үгэнд орсонгүй гээд савхин дээлийг нь хуу татажбайсан гээдтөрийналба хаадаг Засаг дарга хүний хувьд сонирхолтой түүх намтартай хүн юм байна. Д.Оюунбат яаж л мөнгө угааж, идэж уух боломж байна тэрийг алддаггүй хүн бололтой. хот байгуулагдсаны 35 жилийн ойд айлуудад тараах бэлэг авахад 400 сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ ажлыг Тамгын газрын Ганболдоорхийлгэжээ. Ингэж төрийн ажил хийж байгаа нэ- рээр амин хувьдаа их хэмжээний мөнгө завшиж байгааг шүүмжилсэн шүүмжлэл зодоон болж хувирсан бололтой.
Харин дөрөв тавхан хоногийн өмнө хүнд зодуулж гэмтэн эмнэлэгт муу байна гэж мэдээлэгдэж байсан Д.Оюунбат дарга одоо аль эмнэлэгт байгаа вэ? Гэтэл өчигдөр Эрдэнэт хотын шуурхайг хуралдуулан зүв зүгээр явна. Самалдагийн яс гэмтэж хугаран хагалгаанд орсон гээд байгаа боловч нүдний шил зүүчихсэн эрүүл саруул гялалзаж явна. Угтаа бол хамар хоо- лойн хагалгаанд орсон хүн нүдний шил зүүгээд хурал хийгээд явж байх нь байтугай толгойгоо хөдөлгөх боломжгүй хавдартай байдаг байна. Асуудлын гол зангилаа нь мориндоо биш гэнэ. Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сүүлийн жилүүдэд байнгын хэрүүл хэл амаар тасрахаа байжээ. Хурал болгон дээр шүүмжилж Засаг даргын алдааг хэлдэг хүн нь Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Мөнхжаргал байжээ. Түүм ч учраас урт хугацаанд үргэлжилсан маргалдаан зодоон болж хувирчээ.
Тэгвэл Мөнхжаргал гэжхэн бэ? Мөнхжаргал одоо Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргын ал- быгхашиж байгаа 34 настай залуу боловсон хүчин. Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдохоосөмнө Хууль зүйн яаманд мэргэжилтэн байхдаа Иргэний хууль болон Газар өмчлөлийн хууль зэрэг хэд хэдэн хуулийн төслийг боловсруулалцаж байсан. Мөн “Марубени”-ийн шүүх хуралд Монгол Улсын Засгийн газрыгтөлөөлөн оролцож ялалт байгуулсан гээд нэр цэвэр нэгэн юм байна.
Гэхдээ энэ нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болж мэдэхээр байна. Учир нь нөөцийн хөрөнгөөр Чэжү аралд эхнэр болон албатуудаа дагуулан зугаацаад ирсэн болон төсвийн хөрөнгийг идэж уусан шамшигдуулсан нь олны нүдэн дээр ил гараад ирэхээр адал явдалт жүжиг найруулан, өөрөө гол дүрийг нь сонгосон ньэнэ бололтой.
Хэн нэгнээр үг хэлүүлэх дургүй өөрийн гэсэн арга барилаар ажиллах гэсэн хуучинсаг үзэл, эцэс төгсгөлгүй үргэлжлэх шунал ийм байдал үүсгэжээ. Эхлээд Засаг дарга Оюунбаттай холбоотой хэдэн зуун мянган төгрөгийн асуудал яригддаг байсан сүүлдээ хэдэн саяар нь яригдах болж, бүр сүүлдээ тэрбумаар хэмжигдэх болжээ. Нүдэн дээр нь идэж ууж шамшигдуулж байгааг шүүмжилсэн хүмүүст дургүй Оюунбат нэгдүгээр араагаа залгасан нь Чежү арал дээр амраад буцахдаа найруулсан жүжиг нь “хүнд зодуулж, хүнд гэмтэн, хамаргүй болов. Гэвч эмнэлэгт хүнд бэртэлтэй эмчлүүлж байгаа хүн эрүүл саруул хороо найруулсаар л сууж байна.

Д.Оюунбат 2008 онд Засаг даргаар томилогдсон нь төрийн мөнгийг чонын хүзүүнд зүүгээд хаясантай адил болжээ. Д.Оюунбат даргын өвлийн өргөө нь дөрвөн давхар хаус бөгөөд энэ байрыг, Хятадын хөрөнгө оруулалттай тоосны компанийас шалгалт хийх нэрээр 120 мянган тоосго хурааж, гучин мянгаар нь өөртөө байшин барьж авчихаад байгаа ажээ. Өдөр шөнөгүй Засагдаргын гэр рүү тоосго зөөн давхих хот тохижуулахын машинуудын талаар хэл ам гарч хогоо ачихгүй өөр ажил хийгээд байгаагтухайн үед мэдээллийн хэрэгслүүд шүүмжилж бичиж байжээ.
Түүгээр ч зогсохгүй зуны өргөө, хотод УИД-ийн ард “Авзага трейд” компаниас бэпгэнд авсан дөрвөн өрөө байр, нийслэл дэх хаусыг нэмбэл Д.Оюунбат даргын ганц бие хаа ч жаргаад байх хэдэн сайхан байртай болоод авчээ. Энэ хүн дан ганц гэр бүлээ өөртэйгөө аваад явдагжирийн албан хаагч биш. Эхнэрийн болон өөрийн төрсөн дүү хамаатан саднаа есөн үеэр нь тэжээх эрхэм үүргийг зорилгоо болгон хэрэгжүүлж байгаа тун аж ахуйч эр. Сүүлийн үед хотын хүн ам өссөнөөс болж хэмжээ нь нэмэгдсэн хогийн асуудал хурцаар тавигдаж, 280 сая төгрөгөөр хогийн машин авахаар болж “Богд идэр гол” компани тендер зарлахаас өмнө шалгарч хогийн хэдэн ногоон машинтай болж авчээ. Гэтэл 27 сая төгрөгийн үнэтэй машиныг 70 саяар үнэлж авчээ.

Энэ ажлыг энэ удаад Орхон аймгийн өмчийн албаны дарга Лхагвасүрэн гүйцэтгэжээ. Мөн хот тохижилтын ажилд зориулан цэвэрлэгээний машин авахад зориулж Эрдэнэт үйлдвэрээс өгсөн 165 сая төгрөгөөр өмнөх эзэн нь унаж яваад онхолдуулж засуулсан 0001 дугаартай ТЕХ115 570″ маркийн хуучин машин авч өөрөө унаж байна. Эрдэнэт хотын цас шороог цэвэрлэх машины оронд Засаг дарга нь үнэтэй машин уначихаад тэрнээсээ буухгүй давхиад байгаад нь хамт ажиллагсад дургүйцсэнийхээ телөө зарим нь ажлаасаа халагджээ. Засаг дарга баяжиж хөрөнгө чинээ нэмэгдэхийн хэрээр Засаг даргын зхнэр, Орхон аймгийн Радиогийн дарга Амаржаргалын ааш адсага хэмийн хэмжээнд хүрч, тэр ч бүү хэл Засаг даргын авгайгхүндэлсэнгүй гэж Туркэд нөхрөө орлон зочлох үеэрээ хамт явсан хүмүүст агсан тэзьж заримыг нь зоджээ. Өглөө архи нь гарч эрүүл ухаан ороход нь уучлал гуйх байх гэж бодож байтал юун уучлал гуйх эвдэж сүйтгэсэн хагалсан бүхнээ хувааж төлүүлжээ. Энэ нь түүний хувьд байдаг л явдал.
2012 оны сонгуульд Д.Оюунбат дарга өрсөлдөхөөр бие сэтгэлээ бэлдээд эхэлжээ.

Мэдээж энэ ажилд мөнгө хэрэгтэй. Тийм учраасхэдхэдэн том тендер явуулсан нэрээр баяжижсууна. Заримаас дурдвал 100 мянган хүн амтай хотод таван тэрбум төгрөгөөр Монголд байхгүй байгууламж бүхий цэнгэлдэх барихаар болж, хөрөнгө оруулалтыг баталж, барилгын ажпаа эхэлсэн боловч эцэстээ морин тойруулга барьжээ. Хоёр сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулалттай ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендер зарлаж шалгаруулна гэдэг хуулийн заалт байдаг боловч Д.Оюунбат дарга тоосонгүй. Хачирхалтай нь тендер зарлагдахаас өмнө ялагч нь тодорхой байсан гэдэг. Энэ ажлыг“Авзага трейд” компани хийжээ. Тус компанийн эзэн Мэндбаяр Бул- ганых. Д.Оюунбат дарга бас Булганых. Булганыхан будлиантай, будаан дээрээ зодоонтой гэдэг нь оргүй биш. Энэ бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх эрх авсаныхаа төлөө “Авзага трейд”-ийн Мэндбаяр Д.Оюунбат даргад нэг тэрбум төгрөгийн хахууль өгчээ.

Энэ хахуулийг Мэндбаяраас авахаа Д.Оюунбат дарга өөрөө ярьж явжээ. Харин дараахан нь Мэнцбаяр нь мөнгөө авчихаад, дахиад дөрвөн өрөө байр нэхээд байх юм, өгөхөөс биш гэж ярьж явсаныгхарвапёстой нөгөө цагаандаа гарна гээч энэ бололтой. Төв цэнгэлдэхийн хөрөнгө оруулалтүүгээр дуусахгүй. Төв цэнгэлдэхийн хашааг 360 сая төгрөгөөр, харин энд ирсэн хүмүүс 136 сая төгрөгөөр барьсан гэх амбаарт морь харна гэхээр ард түмний татварт төлсөн мөнгөөр ёстой нэг гараа угааж, туйлах шиг болжээ. Зэсээр барьж, алтаар өнгөлөөгүй нийтийн энэ бие засах газар нь бохир цэвэр усны төвийн шугаманд холбогдоогүй, зүгээр л хашаанд байдаг амбаар. Гэтэл хаанаасаа ийм их өртөг шаардсан юм бол гэдэг нь сонин.

“Эхлээд надад санал тавьсан юм аа. Тэгээд л би барихыг нь баталж гарын үсэг зурсан.

хэлэн төгрөгийн өртөгтэй байсныг нь мэдээгүй шүү дээ” хэмээн ярьж суугаа Д.Оюунбат даргын яриагаар бол 6000 хүний суудалтай төв цэнгэлдэхэд ирсэн хүмүүсийг бүГДЭЭ’ рээ бие засахгүй гзж үзээд төлөвлөөгүй байсан гэнэ. Харин 108 худалдаа үйлчилгээний цэг байгуулахаа мартсангүй. Гэхдээ бие засах газрын асуудлыг их л энгийнээр шийдэж, Засагдаргын багцаас 138 сая төгрөг гаргуулан барьжээ.
Түүгээр зогсохгүй төв цэнгэлдэхийн хажуугаар урсах Эрдэнэт голын хөвөөний эргийг цементлэхэд нийтдээ Засаг дарга Оюунбат 312 сая төгрөг зарцуулжээ. Энэ ажлыг төрсөн дүү Д.Батмөнхөөрөө гүйцэтгүүлсэн байна. Харин цэнгэлдэхийн хашааг тойруулан барьсан хашаанд 350 сая төгрөг зарцуулсан бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаас салгаж чаджээ. Эрдэнэт хотын мэдэлд байсан Олимп цанын баазыг ЭМЯ-нд 600 сая төгрөгөөр худалдаж, авсан мөнгөөрөө спортын ордон барина гэж байсан боловч хулхин дээр нь цэцэг ургуулж, уул тойруулан энэ хашааг барьжээ. Энэ ажпыг бас л дүүгээрээ хийлгэжээ. Гэтэл бараан захын гадаа хүмүүс даарч, цагдаадхөөгдөжтуугдан заримдаа Засаг даргын захирамжийг зөрчсөн хэн бүхэн толгойгүй гээд шоронд хийнэ гээд машинд суулгаад явах үе олонтохиожбайгаагэнэ. Таван тэрбумын өртөгтэй төв цэнгэлдэхийг мэргэжлийн экспертүүд үзээд хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэж үзжээ. Тэгвэл цаана үлдсэн гурван орчим тэрбум төгрөгхаачив.
Эрдэнэт хотын жилийн урсгал зардал 3-4 орчим тэрбум төгрөг. Гэтэл жилийн урсгал зардлаас давсан хөрөнгөөр хүн ойртож болдоггүй, нохой харин тойроод шээж гүйдэг иймэрхүү юм барьжээ. Эндээс анхнаасаа яагаад ийм өндөр өртөгтэй байгууламж барих зөвшөөрөлийг Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурал өгсөн юм бол? Шалтгаан нь Эрдэнэт хотод Монголд байхгүй тартан гүйлтийн замтай, олон улсын шинж чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах нүүр тахлах ганц сайхан байгууламжтай л болцгооё гэсэн уриан дор хэрэгжсэн бүтээн байгуулалтын энэ ажил ёстой цуутай хүүхэн хуримгүй гэгчээр бөөн хэрүүлийн ажил болоод дуусч байна.
Хөнгөн атлетикийн олон улсын шинж чанартай тэмцээн уралдаан зохиоход шаардлагатай гүйлтийн тартан замын урт 400 м байх ёстой, Гзтэл ухаангүй ноёнд ургашгуй элбат гэгчээр “Авзага трейд” компани 402 метр урттай цементэн зам барьчихжээ. Одоо энд жилдээ нэг удаа нүцгэлэх хэдэн бөхчүүдийг эс тооцвол үхмэл хөрөнгө болоод байна.
Энэ талаар нийтлэгдсэн сайтыг үзэхийг хүсвэл http://www.fact.mn/27414.html холбоосоор нэвтэрч үзнэ үү.
АЛАГ ШААЗГАЙ-1

Сэтгүүлчдийг адлав

“Эрдэнэт хивс” ХХК байс гээд л ноосоороо “сор залчих” шахдаг болов. Хэдхэн жилийн өмнө гагнуурын оч үсэрч ноосны агуулахад нь гал гарснаас хамаг ноосоо шатааж, нэг агуулах нь тал болж орхисон.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт бас л хаягдлын агуулахад нь түймэр гараад орхив. Харин газар дээр нь сурвалжилахаар очсон сэтгүүлчдийг “Сектеч” харуул хамгаалалтын албаныхан нь дотогш нэвтрүүлэхгүйгээр барам, заримыг нь түлхэж, ажлаа хийх эрх чөлөөнд нь халдсанаас гадна иргэдийн үнэнийг мэдэх эрх чөлөөнд ноцтойгоор халдлаа. 16 улс оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, Монгол улсын хивсний хэрэгцээг хангадаг энэ үйлдвэрт галсан галыг хамгаалагч нар нь “Энэ бидний асуудал” гэж хариулжээ.

“Юмтай хүн луувангаа ч иднэ үү лаагаа ч иднэ үү” гэгчээр хандаж болох ч хэрэг болороороо дууддаг, хэрэгцээ нь дуусахаар хөөдөг байх нь эвгүй юм биш үү?

Аргаа барахдаа аавынхаа толгойг маажив


“Аргаа барахдаа аавынхаа толгойг маажив” гэж үг бий. Тэгвэл даваа гаригийн шуурхай зөвлөлгөөн дээр Тээвэр, авто замын газрын дарга Ц.Хуяг нэлээд том “бантав”. Бидний нэрлэдгээр “Горьдлого компанийнхан” буюу хувиараа тээвэр эрхлэгчид тодорхой зохон байгуулалтгүйгэр хаа сайгүй зогсдог.

Тэгвэл өнгөрөгч хавар Орхон аймгийн Засаг даргын зүгээс Тээвэр авто, замын газрын дарга Ц.Хуягт ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг эдгээр иргэдийн машинуудыг тодорхой нэг газар зогсоолтой болгох талаар үүрэг өгсөн. Төсөв хөрөнгө нь ч батлагдчихсан бололтой. Гэтэл Ц.Хуяг дарга энэ асуудлыг таг мартчихсан уу яасан. Засаг даргыыг энэ үүрэг дээлгэвэрын аиелэлийг асуухад “Зогсолтой болгочихсон. Цэнгэлдэх хүрээлэнгийн арын зогсоолд зогсоож байгаа” гэж тайлбарлав. Уг нь тэр зогсоол цэнгэлдэх хүрээлэнгийнх болохоос бус хүнд даацын машинууд зогсох зориулалттай биш. “Аргаа барахдаа аавынхаа толгойг маажив” гэж...


“Мэдэхгүй” гэдэг үг мянган үгний таглаа

Саяхан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тэсэрч, дэлбэрэх бодисын агуулахаас хойш баахан хонь ямаа хиараад орхиж ээ. 9 ямаа 2 хонь ямар нэгэн хортой зүйл ууснаас ийнхүү бөөнөөрөө үхчихсэн хэрэг. Эдгээр мал сүргийн эзэн нь Увс аймгийн уугуул бөгөөд үйлдвэрлэлийн бүсэд малаа нэвтрүүлснээс ийм хэрэг болсон хэрэг. Хамгийн гол нь үхсэн хонь, ямааны нэхийг өвчиж авснаас гадна гэдэс тодрыг нь гаргаж сэмжийг нь хүртэл авч байв.

Харин Дотоодын цэрэг, Онцгой байдлын газар энэ үйлдлийг нь газар дээр нь таслан зогсоосон бөгөөд цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн, мал эмнэлгийн алба газар дээр нь очиж үхсэн хонь, ямаанд задлан шинжилгээ хийж үзээд ямар нэгэн халдварт өвчнөөр үхээгүй болохыг тогтоосон.

Малчин нь тайлбарлахдаа ”Мээдэхгүй эээ” гээд зогсож байх юм. Ямар нэгэн хүн малын гоц халдварт өвчин бол адаглаад өөрөө эрсдэлтэй, цаанадаад улс нийгэмд хохиролтой биш үү?

ХӨДӨЛМӨРИЙН БААТРЫН ГАРЫГ ХУГА ЦОХИЖЭЭ

Бид аливаа зүйлийг мөн ч амархан мартах юм даа. Мартсан зүйлийг эргэн дурсах хэцүү бололтой.

            Манай сонины сурвалжлах хэсэг энэ сарын 7-нд Орхон аймгийн Жаргалант суманд ажиллаад ирлээ. Тариа ногоо халиурч, таанын салхи сэрчигнэж байна.

            Жаргалант суманд таних хүн цөөн. “Ах аа, эгч ээ” болоод дал мөрийг нь алгадаад явбал хүн бүхэнтэй нь л танил. Гэхдээ хаа газар очиход хамгийн түрүүнд тосоод үнсдэг сайхан буурлууд байх. Тэдний нэг бол Монгол улсын “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан”, “Бүтлийн ундарга” ХХК-ийг үүсгэн байгуулагч Лхагваа.

            Насаараа гадаа налайж, намарын намарт тариан түрүүнд дунд жаргаж,  хаврын хаварт хавсарган дунд гандаж явсан Б.Лхагваа баатрыг маань давилуун залуу зодчихож.

            Олны дунд од шиг гялалзаж, бусдыг дунд бурхан шиг хүндлэгдэж явсан энэ эрхэм хүнд гар хүрдэг эрээгүй хүн энэ цагт бас байдаг бололтой. Орхон аймгийн Жаргалант сумын уугуул залуус бол энэ хүнийг эгээ л аав шигээ хүндэлдгийг би мэднэ. Хаа холын аймгаас багтах зайгүй болоод ирсэн багшаархан залуусын нэг ингэсэн болов уу гэж бодно.

“Бүтлийн ундарга” ХХК сүүлийн хэдэн жилд улсад хамгийн өндөр ургац авлаа. Өөрөөр хэлбэл 1 га талбайгаас  40 центнер хүргэж байсан тохиолдол эднийхээс өөр байгаагүй.

            Дөнгөж ноднин Ерөнхийлөгч өөрөө давхиж ирээд өнөөх Лхагваа баатрыг маань “үнсэж үнгэж” тэнгэрт тултал магтаж байгаад л олон ЖИП-ээр тоос татуулан давхиж одсон.

            Дараа нь Бадамжунай гэж нөхөр баахан олон удаа ирж энэ шоудав.

Санжийн Баярын санаачилж, сажлаа бодлогоор явсан “Атар-3” аян авах ч юмтай. Алдсан бол алдах, оносон бол онох юмтай байна.

            Хамгийн гол нь энэ нийтлэлийн эхэнд “Бид мөн ч амархан мартах юм даа” гэж эхэлсэн нь учиртай.

            Ерээд онд цөстэй бүхэн хөөрч, зүрхтэй бүхэн сагаж, ардчиллын алтан хаалгаар асуулгүйгээр алхаж орсон нь саяхан. Чухам тэр үед газар тариалангийн салбар уналтанд орж, Монгол түмэн БНХАУ-д үйлдвэрлэсэн ясны гурил, картын бараа, замбайн гурилаар хооллож байсан нь үнэн. Дараа нь “Тусламжийн бараа цутгасан” ч гэсэн өттэй цагаан гурил мөн ч их орж ирсэн дээ.

            Газар тариалангийн салбар уналтанд орж, гаднаа ганц ч тракторгүй үлдэж байсан цаг саяхан. Муу муухай нэртай л болохоос МУ-ын Ерөнхий сайд С.Баярын  зөв эхлүүлсэн зүйл бол “Атрын-3” аян.

            Энэ аян хүчинд бид 1-р гурилаас доош зүйл тоохоо больж, хар талхыг тамшааж иддэг болсон.

            Гэтэл Ардын жүжигчин Зангад “Алтан намар” дууг араажавын хоолой сөөтөл дуулж, Адарсүрэн “Алтай хангайн уулс”-ыг хүнгэнүүлсэн шаргалхан энэ намраар насаараа тариан талбай, үртэмийн шаргал буудай дунд хамаг амьдралаа үдсэн Монгол улсын “Хөдөлмөрийн баатар” Лхагваа ах маань 76 нас сүүдэр зооглох ахуйд, та бидний талхыг бэлдсэнийхээ төлөө хөдөөний нэг танхай залууд гараа хугартал зодуулжээ.

            Ангир уураг шимж өсөөгүй ээжийн хүү байдаггүй шиг атрын хөрсөнд ургасан алтан шаргал буудайгаар хийсэн талх идэж, хөрсөнд ургасан гурилаар хоолоо хийж идээгүй юм шиг манай нэг малчин залуу өвгөн баатрын гарыг нь хуга цохижээ.  Эрүүл саруул ухаантай хүний санаанд багтамгүй.

Аагаа багтааж ядан уудаг тэр сархадыг нь хүртэл улаан буудайнаас гаргаж авдаг гэдгийг мэддэггүй хөөрхий амьтас бас байх. Ургуулахыг мэддэггүй, уухыг нь мэддэг залуус өнөөдөр гудамжаар нэг.

Атархан эх орны минь алтанхан хөрснөөс амуу буудай арай гэж ургаж байна. Гэтэл тэр бүхэнлүү амтай бүхэн дайрч, айл саахалтаараа мал сүргээ оруулж, алдрай жаахан хүүгийнхээ аманд орох атга гурилыг адуу малаараа идүүлж байна. Орхон аймгийн Жаргалант суманд малчид нь малтайгаа даварч, манийхаа идэх гурилыг малаараа идүүлж байна.

Малчид ч яахав махаа иддэг л байж. Махыг нь дийлдэггүй хотын мануусын гурилыг тарьж буй өвгөн баатрыг гарыг нь хуга цохидог нь юу вэ? Өөжиндөө өмөлзөх үрсийн өмгөрхөн аманд нь талхтай, өтөл настнуудын тэнэгэрхэн тавганд хэвийн боовтой, хундага өргөх сэржимний уруул дүрэх нанчидтай байлгах нь энэ тариаланчдын хэрэг биш гэж үү.

Өнөө хэр насаараа тариан талбай, үтрэмийн шуугианд амьдралаа өнгөрөөсөн 76 настай МУ-ын хөдөлмөрийн баатар Лхагваа энгэртээ баатрын одонтой, элгэндээ хугарсан гартай шаналж явна.

 

             Д.ЦЭНД-АЮУШ

 

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЗОДУУЛСАН ТАЛААР...

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Солонгос улсын Чэжу арал дээр очиж амраад ирсэн. Харамсалтай нь нутагтаа ирэхдээ нэлээд “паян” дагуулсаар ирэв. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал Орхон аймгийн Засаг даргыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан талаар өмнө нь манай сонин

64 дугаартаа нийтлэж байсан.

Энэ асуудал тэр дороо олон нийтэд тарж, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч шуугиж эхэлсэн. Тэгвэл асуудал улам “өндөр авч” өмнөх долоо хоногийн Баасан гаригт Засгийн газрын хуралдаанаар МУ-ын Ерөнхий сайдын түвшинд яригдаад авсан.
Энэ хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргыг зодож, танхайрсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргалд хатуу хариуцлага тооцохыг МУ-ын Ерөнхий сайд С.Батболд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт даалгасан.

Юутай ч өнөөдөр иргэдийн дунд Засаг дарга Д.Оюунбат, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал нарын хооронд ямар нэгэн хувийн өс, хонзон байсан уу эсвэл улс төрийн явуулгаар ийнхүү Засаг даргад “халдав уу” гэх асуудал иргэдийн дунд ам дамжин яригдаж байна.
Ямартаа ч энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Мэдээллийг үнэн зөвөөр иргэдэд хүргэхийн тулд аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Баттогтохтой уулзаж энэ талаар тодрууллаа.

-       Орхон аймгийн Засаг дарга хүнд зодуулсан тухай мэдээлэл МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр орон даяар цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-       Аймгийн ИТХ хуулиараа 31 гишүүнтэй. Үүний 28 нь саяхан БНСУ-д ажлын туршлага солилцох, Чэжү аралд амрахаар явсан. Тэндээс Монгол руугаа буцах гээд Инчон хотын нисэх онгоцны буудлын зочид буудалд хоночихоод өглөө нь гарч байсан юм билээ.

Засаг дарга Д.Оюунбат эхнэртэйгээ хамт явсан. Зарим мэдээллийн хэрэгслээр гэргийг нь улсын зардлаар явсан гэх ташаа мэдээлэл цацагдсан байсан. Дашрамд хэлэхэд эхнэр нь хувийн зардлаар явсан.

Ингээд Засаг дарга Д.Оюунбат эхнэрийнхээ хамт буудлын үүдэнд зогсож байтал аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал араас нь ирээд толгой руу нь цохисон байсан. Тэгээд толгойгоо бариад тонгойход нь нүүр, нүдгүй зодсон гэсэн. Ингэж нүүр болон толгойн тус газарт нь цохихдоо хамрынх нь хянганы ясыг цөм цохьсон байсан. Хүний хамар гуравны хоёр нь мөгөөрс, гуравны нэг нь яс байдаг гэнэ. Хамгийн дээд хэсэгтээ байдаг тэр ясыг нь цөм цохьсон юм билээ.

-       Тэнд байсан хүмүүс ямар нэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-       Засаг даргын хувьд архи уусан зүйл байгаагүй. Харин Б.Мөнхжаргал болон түүний үеийн хэсэг залуучууд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн. Засаг даргыг зодох үед хажууд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Их барилгын хэлтсийн дарга Д.Байгаль, Санхүүгийн хэлстийн дарга Г.Галбаатар, Худалдааны хэлтсийн менежер Д.Галбаатар, Дотоод Аудитын хэлтсийн орлогч дарга А.Дагвадорж, ТИС-ийн багш Ш.Ганбат нарын хүмүүс байсан юм билээ.

-       Тухайн үед Засаг даргын биеийн байдал ямар байсан бол?
- Мэдээж хүний газар хэцүү байлгүй яахав. Их хэмжээний цус алдсаныг зураг авч баримтжуулсан байна лээ. Би өөрөө харсан. Тэгээд нэгэнт явах гэж байсан тул цусыг нь тогтоогоод, Бээжин рүү ниссэн юм билээ. Бээжин хотын цэргийн эмнэлэгт ирээд рентген зургийг нь авахуулахад, зурган дээр маш тодорхой гарсан байна лээ.

Эрдэнэтэд ирсний дараа БОЭТ-д хагалгаанд ороод гарсан ч маш их халуурч, бие нь хүнд байсны улмаас эргэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Хагалгаа хийхдээ хэсэгчилсэн мэдээгүйжүүлэлт, бүтэн мэдээгүйжүүлэлт хийх гэсэн хоёр янзаар хийдэг юм байна. Засаг дарга бол бүтэн мэдээгүйжүүлэлттэй хагалгаанд орсон. Бид наркоз гэж ярьдаг.

-       Бүрэн эмчилгээ хийлгэж чадсан болов уу?

-       Бүрэн эдгэрсэн гэж хэлэхэд хэцүү. Сайтар эмчлүүлэхгүй бол нуруу нугасны өвчин, менингит болж даамжрах аюултай гэсэн. Тиймээс цаашид ч мөн нэлээд эмчлүүлэх байх.

-       Одоо биеийн байдал нь ямар байна вэ?

-       Хамар нь битүүрчихээд байгаа гэсэн. Биеийн байдал нь дунд зэрэг байгаа.

-       Аймгийн ЗДТГ-ын зүгээс ямар нэг газар асуудал тавьсан уу? Энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

-       Хүний мууд дуралж байгаа юм биш. Энэ бол хувь хүний харилцаанаас хальсан асуудал. Аймгийн Засаг даргыг ИТХ, Ерөнхий сайд томилдог. Өнөөдөр Орхон аймагт төр төлөөлж буй хүн бол Д.Оюунбат. Магадгүй хэн ч төрийг төлөөлж болох ч өнөөдөртөө л манай аймагт Д.Оюунбат.

Хүнд чинь ах зах, эрэмбэ дараа гэж байх ёстой юм байгаа биз дээ. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Тийм учраас энэ асуудлыг Монгол улсын Ерөнхий сайдын хүрээнд хүртэл дуулгасан.

-       Ерөнхий сайд ямар үүрэг өгсөн бэ? Энэ талаар Монголын үндэсний телевизээр хүртэл яригдсан…?

-       Ерөнхий сайдын зүгээс 9 дүгээр сарын 30-нд буюу өнгөрсөн Баасан гаригт Засгийн газрын хуралдааны үеэр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт “Хатуу арга хэмжээ ав” гэсэн үүрэг болгосон. Ерөнхий сайдаас өгсөн энэ үүрэг, даалгавар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар төдийгүй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзоригт ч хүрсэн. Энэ хүмүүс хэрхэн шийдвэрлэхийг бид харж байна.

-       Засаг даргын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-       Засаг дарга энэ асуудлыг зарчмаар нь шийднэ гэсэн байгаа. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж, шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал өөрөө ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа.

Б.Мөнхжаргал энэ үйлдэлдээ ямар нэг тайлбар хийх байх. Өөрөө хуульч хүн. Мэдээлэл өгөх эрх нь нээлттэй үлдэж байна. Юутай ч энэ асуудлыг одоо хуулийн байгууллага шалгаж байна. Тэд яаж шийдэхийг бид ажишлаж байна. Миний ойлгож байгаагаар энэ бол хүндрүүлэх нөхцөлтэй, танхайн хэрэг гэж бодож байгаа. Б.Мөнхжаргал буруутай эсэхийг шүүх тогтооно. Харин нотлох баримт олон нийтэд нэгэнт цацагдчихсан.

-       Б.Мөнхжаргалын зүгээс Засаг даргаас уучлалт гуйж, эргэж холбоо барьсан уу?

-       Энэ бол зүгээр л хоёр залуу хоорондоо зодолдчихсон хэрэг биш. Хувь хүнийхээ үүднээс ч эргэж холбоо бариагүй гэж бодож байна. Миний хувьд Б.Мөнхжаргалыг хуулийн өмнө гэм буруутай гэхээсээ илүү ёс зүйн том алдаа гаргажээ гэж үзэж байна.

Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Баттогтох ийнхүү ярьсан. Харин Засаг дарга Д.Оюунбат эмнэлгээс гараад удаагүй байна. Тэрээр “Энэ асуудлыг хууль, шүүхийн байгууллага шийдэх байх. Энэ бол хоёр залуу зодолдоод өнгөрсөн асуудал биш. Гэхдээ одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахаас татгалзах нь зүйтэй” гэж үзэж байгаа гэнэ.

Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтэс, Боловсон хүчний хэлтэстэй холбоо барив.
Энэ асуудал ажлын байран дээр болоогүй, амарч явахад нь болсон хэрэг учраас одоогоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн боловсон хүчний хэлтэст ямар нэг мэдээлэл байсангүй.

Харин Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай өөртэй нь утсаар холбоо барьлаа.
Тэрээр “Хууль байгууллагад шалгагдаж байгаа. Шийдвэр гарсны дараа мэдээлэл өгнө. Бид хоёрын хувьд хувийн ямар нэг асуудал байхгүй. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан. Ер нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр би түүнийг байнга шүүмжилдгийг та нөхөд мэдэх байх. Цаг нь болохоор би мэдээлэл өгнө” гэсэн юм. Энэ талаарх мэдээллийг эргэн сурвалжилж, уншигчиддаа хүргэх болно.

                                                                                            Б.Ганаа

ЗАСАГ НОЁНДОО ”ХАЛДАВ”

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ард түмний татварын мөнгөөр аялж, зугаалж яваад ирэв. Аймгийн ИТХ-аас нэлээд хэмжээний мөнгө гаргаснаас гадна Засаг даргын нөөц сангаас ч багагүй хөрөнгө гарсан сурагтай. Аялах аялахдаа алс холын Солонгос улсын хамаг сайхан нь гэгдэх Чэжу арал дээр очиж тансаглажээ.

Мэдээж уг аялалын зардал нь нэжгээд тооны ард нэлээд олон тэгтэй. Одоогоос 3 жилийн өмнө та бидний сонгож нэрсийг нь дугуйлан төрд төлөөлөгчөөр сонгосон эрхмүүд аялж, зугаалж яваад өнгөрөгч долоо хоногт нэлээд паянтайгаар эх орон, Эрдэнэт хотдоо ирцгээв.

Амралт, зугаалга дуусч нааш хөдлөхийн өглөө зарим нь буудлынхаа гадаа зураг хөргөө татуулж зогстол аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал гэгч аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг гэнэт учир зүггүй балбаж эхэлжээ.

Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Засаг дарга Д.Оюунбат ямар нэг согтууруулах зүйл хэрэглээгүй байсан харин аймгийн ИТХ-ын залуухан төлөөлөгч, ялимгүй халамцуу байсан сурагтай.

Юутай ч хүний газар, гүний нутагт явж байхдаа аймгийн Засаг ноён маань нутаг нэгтнийхээ “халдлагад” өртжээ.

Засаг дарга Д.Оюунбатын хамар хугарсан, чих, толгойн тус газарт гэмтэл учирсан гэнэ. Иймээс энэ сарын 22-нд хагалгаанд орох гэж байгаа сураг чих дэлсээд авна лээ.
Б.Мөнхжаргал өөрөө Солонгос улсаас Япон улсруу шууд нисэж одсон байна.

Засаг даргадаа ийнхүү гэнэт “халдсаныг” иргэд ихэд гайхаж байна. Ёстой л нөгөө “Гарьд магнай” кинон дээр Далайцэрэнг дэггүй хэдэн ламхай нар чулуугаар нүүлгэж байхыг харсан хэдэн ардууд “Энэ ч нэлээд дээрээс шидсэн чулуу байх даа” гэдэг шиг үүний ард улс төрийн “шоглоом” байна хэмээн Эрдэнэтийн ард иргэд амнаас ам дамжин ярьж сууна.

Д.ЦЭНДЭЭ

ҮЛГЭРИЙН ГОВИОР ЗОЧЛОН ОЧООРОЙ /Аян замын тэмдэглэл-4/


                                                      Манай сэтгүүлч томилолтоос ирлээ


Говь гурван сайхны байгалийн цогцолбор газарт Хонгорын элс оршдог. Энэ элс нь баруунаас зүүн өмнө зүгт 130 гаруй км үргэлжилж, 5-20 км өргөнтэй тогтсон бөгөөд хамгийн өндөр нь газрын гадаргаас 195 метр өндөр. Өөрөө хэлбэл дунджаар 65 давхар байшинтай тэнцэхүйц. Энэ өндөр хэсэгт Дуун хонгор манхан байдаг. Энэ манхан дээр гарахад онгоц дүнгэнэх мэт чимээ гардаг. Иймээс Дуут манхан гэдэг болжээ.

Бид манханы хамгийн өндөр хэсэгт гарах гэсэн боловч үнэхээр хүч хүрсэнгүй. Энэ манханы араар Хонгорын гол хэмээх жижиг гол 10 гаруй км урсаж, Адаг нуур гэх жижиг нууранд цутгадаг.

Хонгорын элсний орчимд үзэсгэлэнтэй газрууд олон. Түүний өмнө талд Хатан сэврэй уул оршдог. Хатан сэврэй уулын өмнө талд Ноён сэврэй уул байдаг.
Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг. Энэ хад нэлээд том бөгөөд харамсалтай нь 1980-аад оны сүүлчээр тэр хадыг хэсэг Орос цэргүүд их буугаар буудаж орхижээ. Саваагүйтэж тэгсэн үү, санаатай хорлосон уу мэдэхгүй. Нутгийн иргэд ийнхүү ярьж сууна.

Энд харин өнөөх үндэсний хэмжээний операторуудын үүрэн холбооны утас ямар ч хэрэггүй эд болж хувирна. Учир нь тэнд гар утасны сүлжээ байдаггүй. Бас А-92 бензин олдоно гэж байхгүй. Тиймээс А-80 хийгээд л октан дээшлүүлэгч холиод “хусахаас” өөр замгүй.

Ингээд бид өөжин шиг ээлтэй, өрөм шиг шаргалхан, хүн зоных нь сэтгэл сүү шиг цагаан, ажил ундарч бүтээн байгуулалт оволзсон өмнийн говийг орхих боллоо.

Лууны ясыг өдийг хүртэл хадгалж, дууны эгшиг талын зэрэглээнд гэгэлзсэн их говь минь эргээд ирэхэд энэ л янзаараа, буцаад ирэхэд булаг шиг ундарч, дайраад ирэхэд далай шиг мяралзаж байгаарай.

Бид тэндээс Баянхонгор аймгийн Баянлиг сумыг зорьлоо. Учир тэнд Их, бага богд хэмээх сүрт хайрхадын зургийг дуран, хальсандаа буулгах зорилготой явсан.

Хонгорын элснээс хөдлөөд нээг их загийн хоолойгоор өгсөх юм. Заг гээч бас л говийн хучирхэг ургамалын нэг. Бас говийн үндсэн ургамал. Говийн хатуу хахир хөрсөнд үндсээ улам бүр гүн шигтгэн ургадаг заг хамгийн хатуу мод. Эгээ л чулуу гэсэн үг. Муухан хөрөө бол хэлтэлж ч дийлэхгүй. Загийг ер нь тэнэг хүн л хөрөөдөх байх. Говийнхан бол чулуугаар няц цохиж жижиглээд л галаа өрдөнө. Галд ороод илчтэй гэж жигтэйхэн. Олон зууны турш нарны илчийг өөртөө шингэсэн болоод тэр биз ээ.

Харийн хүн олвол

Чулуужсан мод гэж баярлана

Монгол хүн авбал

Моджсон нар гэж хайрлана.
Сүүлийн үед нүүрлээд байгаа цөлжилтийг ганц хазаарлаж чадаж буй нь энэ заг. Хатаж унасан ч цөлжилийг хааж байна. Заг хэдийгээр хатуу ширүүн ч гэсэн мөчир нь бүсгүй хүний алга шиг зөөлөн. Энэ мөчир нь мөнх ногооноороо байх ховорхон сайхан тавилантай. Загийн мөчир зуданд малын хоол, зутрахад галын түлээ болдог. Харамсалтай нь 50-иад оны үед загийг түлшинд хэт их хавтгайруулан хэрэглэснээс болж 130 гаруй мянган га заган ой бүрэн устаж, 400 мянга шахам га заган ой нөхөн сэргэх чадвараа алдсан ажээ. Загийг хангайнхан гал голомтныхоо дэргэд тавьдаг. Учир нь нарны шид шингэсэн гэж үздэг тул тэр айлын гал голомтыг бузартахаас хамгаалдаг домтой.
Бид бараг л Баянлиг ортол заган дундуур туучуулсан даа. Ёстой л нөгөө заган шугуй гэдэг нь энэ байх. Ар халхын алдарт дуучин П.Адарсүрэн агсан

Заган шугуйт говь минь

Замилан хорвоод алдартай даа

Зандан хүрэн ат минь

Замын холдоо жонжоотой доо хэмээн дуулж суусан нь бодогдоно. Ер нь П.Адарсүрэн гуай говийн тухай мөн ч их дуулсан. Ямартаа л

“Атан тэмээд бөн бөн тэшээд унах чинь

Адараа дуулж яваа юм болов уу

Алтай хангайн уулс өндөлзөөд байх чинь

Адараа хайлж яваа юм болов уу” хэмээн нэгэн найрагч бичсэн нь бий.
Говийн айл нүүж явна. Баянлиг сумынх гэнэ. Өмнөговь орж зусаад нутагруугаа нүүж явахтай таарав. Тэр их ээрэм говийн, заган шугуй дундуур тэмээгээ туугаад дүнхийтэл алхуулж явна. Энэ байдлаар бол хэзээ Лиг хүрнэ дээ гэмээр. Гэхдээ л “Би явж Бээжин сууж байна” гэгчээр нэг л өдөр нутгийн захруу хатгана даа. Ширээ хүрэн ат унаад нүүрээ битүү боочихсон эмэгтэй замд таарсан. Тохшондоо ундааны саванд цай бололтой зүйл хийгээд газгалчихаж.

Говийнхон нүүрээ таг боочихоод л явах. Харин үүний учрыг бид аян замын эхэнд өөрсдийн биеээр мэдэрч билээ. Говийн сонин сайханд сатаарч, машиныхаа цонхийг онгойлгочихоод л зураг хөрөг татаж, сэрүүхэн нь аргагүй сийгүүлээд байв. Гэтэл оройноос нь эхлэн хэрэг бишдэж эхэлсэн. Хамаг нүүр халуу шатаж, уруул ам харагаад тун хэцүү байж билээ.

Говийн нар, салхи зөөлөн юм шиг хэрнээ хэрэг дээрээ ширүүлхэж орхисон нь тэр. Улайж, хорссон нүүр ч яахав. Жаахан борлоно л биз. Уруум ам хагарах л ярвигтай. Өдөртөө 4 ханан дунд компьютерийн ард тухлан, оройдоо зөөлөн буйданд шигдэж, зурагтны удирдлага барьж хэвтдэг хотын бид нар салхины бараа харж чадахаа байжээ. Тэр хэрээр байгаль, эх дэлхийгээсээ холдож гэж бодсон. Уруул хагараад, таталдаад ирэхэд бүсгүйчүүдийн хэрэглээд байдаг өнөөх уруул өнгөлөгч гэгч аминд орохыг хэн таах вэ.

Баянлиг орох замд говийн шал гэгчийг үзлээ. Зөөлөн шаварлаг хөрсөнд бороо ороод тэр нь хатуурч барьцалдан яг л цемент мэт хатуурдаг аж. Түүн дээгүүр машинаар давхихад ямар ч хар замаас илүү толигор. Ёстой л хурд мэдэн сийгүүлж өгдөг газар. Харин бороо орсны дараа бол тэр нь шавар болоод, түүн дээр нь хальтарч мэдэхээр.

Замдаа нэг айлын гадна очиж зам сураглав. “Өө. Баянлиг одоо энүүхэнд. Тэр цэнхэртэж байгаа уулын наана бий” гэж тэнгэрийн хаяалуу заачих нь тэр. Тэгээд давхиад л байлаа. Өнөө Баянлиг харин бараагүй шүү. Лав 60 гаруй км явж байж арай гэж нэг сумын төвийн бараа алсад цайвалзав. Бараа нь харагдаад бас л мөн ч хол давхих. Говийнхон “Энүүхэнд бий” гээд л, тэнгэрийн хаяаруу нэлээн дээхнүүр заачихвал нэлээд хол газар байна гэсэн үг.

Шинэжинст, Баянлиг хоёр бол Баянхонгор аймгийн хамгийн урд талын сумд юм. Баянлиг сум 1943 оны 3 сард анх байгуулагдсан бөгөөд тэмээ, газар тариалангаараа дээр үеэс алдартай. Лигийнхэн Ламын гэгээний түмэн улаан тэмээг хариулж явсан түүхтэй. Тэрхүү малчдын хөдөлмөр зүтгэлийн үрээр Ламын гэгээний тэмээн сүрэг түм хүрч буураа мөнгөн буйлаар буйллаж байсан гэдэг. Өвөг дээдсийн малч уламжлал өнөө хэр бүдгэрээгүй харин ч арвижиж иржээ.

Социалист нийгмийн үед “Улаан оч” нэгдэл гэж байлаа.
Чухам энэ үед буюу 1981 онд 14442 тэмээ тоолуулж байсан үе бий. 2005 онд түмэн тэмээний баяр хийсэн юм. Баянлиг сум өгөөж сайтай газртай. Лигийн голын тариалан 400-аад жилийн түүхтэй. Баянлиг хэдийгээр захын сум ч гэлээ тэнд ирээдүйн хөгжлийн гэрэл гэгээ байна. Учир нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогджээ.
Яруу найрагч Пунцагийн Бадарч гуайн шүлэг, Хөгжмийн зохиолч П.Хаянхярваагийн аялгууг нь хийсэн “Хонгор нутгийн түмэндээ” дууг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Анх энэ дууг МУГЖ Нанзадын Чулуунхүү дуулж олны хүртээл болгосон. Энэ дуунд,

Ганцхан насанд заяасан

Урсгал дөлгөөн Байдрагтаа

Газар үнэрлэн гүйсэн

Унаган хүлэг шиг ирлээ

Хослон цэнхэртэх

Хангай говийн

Хонгор нутаг минь ээ

Хосгүй чамдаа хайртай гэж өгүүлсэн нь яг л үнэн аж.
Баянхонгор аймаг өмнөд хэсгээрээ яах аргагүй говь юм. Баянлиг сумаар дайрч шатахуунаа аваад, өнөөх октан дээшлүүлэгчээр нь “хачирлаад” хойш хөдөллөө.

Баянлиг сумын хойно Их, бага богд, Аж богд гэх мэт уулс сүртэй дүнхийнэ. Баянлиг сумаас хойш гараад сонин тогтоц бүхий үргэлжилсэн их уул байх аж. Уулын жалга, салаагаар өнө олон жил ус урссаар элэгдсэн болуужин гэж бодохоор хавцлууд ч бий.

Түүний өмнө үлдлэж саатахад Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны Ерөнхийлөгч С.Шаравдорж бидэнд хээрийн нөхцөлд шашлок буюу бидний хэлдгээр “шошлог” хийж дайлсан. Загийн цоцгон дээр шарсан амтат махны үнэр, амт одоо ч гэсэн хан хийх шиг.

Баянлигийн ар талын тэрхүү уулан дундуур хавцал, судаг гуу дагаж нэлээд өгссөөр нэгэн дэвсэг гэмээр өндөрлөгт гарч ирэв. Түрүүхэн өмнө талаас нь харахад сүртэй уул мэт харагдаж байсан ч одоо эргээд харахад тээр доор харагдана. Газарзүйн ийм л сонин тогтоц тэнд байна.

Хар ухаанаар бодвол тэр уулаас дооших нь нэгэн цагт далайн ёроол байж энэ их хад асгатай уул эрэг нь байсан болов уу гэмээр. Уулыг даваад урууддаг бол түүн дээр гарахад тэгш хавтгай гадаргуу үргэлжилж, байгалийн өнгө төрх өөрчлөгдөн хангай нутгийн шинж давамгайлах аж. Өрдөө л хэдхэн километрийн наана, цаана хангай говь хоёр зааглагдан оршино. Энд говийн таана хөмүүл, бударгана байхгүй агаад хангайд ургадаг эр өвс зонхилж байгаа нь яах аргагүй хангай гэлтэй.

Говь, хангайг зааглах энэ сүрт ууланд бид дэнхийсэн том дөрвөн тэхтэй таарав. Замын хажууханд зогсож байсан тэд машин зогсохтой зэрэг цааш хэдхэн цогиод эргэж хараад зогсчихов. Янгирын тэх туурайгаараа хад гижигдэж, эврээрээ тэнгэр цоолчихом сүрлэг амьтан.

Уулын янгир ядравч

Утаатай бууцанд хотлоогүй

Ямаа хэдий мацавч

Янгирын халилд хүрээгүй гэж үнэн юм.
Сүрлэг байцын оройд сэрийж зогсох нь сүрдэм. Ийм сайхан амьтадруу буу шагайдаг бүлээн цустай хүн бас байдаг аа гэж бодмоор. Энэ дашрамд түмэн олондоо “Ангийн буугаа, аппаратаар сольё” гэж уриалъя.

Ингээд цааш явж байтал бөмбөлзтөл жороолдог хөөрхөн алаг морь уначихсан нэг хүү явж байна. Ёстой л усан тэлмэн жороо гэдэг нь тэр байх. Толгой гэдэг тун дээгүүр амьтан юм. Амгай булаагаад л ангалзаад байх нь тэр. Морины биеийн байдлыг харахад лав соёолонгоос хэтрээгүй дэг. Газар ойрхон, бэлтэйхэн бол эргэж очоод үнэ хаямаар хүлэг. Жороо морины явдал хөгшин хүн унахан явдал зөөлөнтэй гэж авга ах маань ярьдаг байсан.

Машинтай зэрэгцэн замын хажуугаар тэлмүүлж байсан хүүгийн малгай хийсээд унаад орхилоо. Хараад байсан эргэж очоод морин дээрээсээ малгайгаа шүүрч байна шүү өнөөх чинь. Уулзаж хэд гурван үг сольж үзэв. Эднийх Баянлиг сумын айл гэнэ.

Цааш хөдлөхөд хэдүйн бүрий болж арван тавны сар Бага богдын орой дээгүүр тэргэлтээд л гараад ирэв. Эндээсээ бид шөнө явсаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум орж хонов. Нарийнтээлийг олж очих гэж шөнө ч мөн зүдэрсэн. Баянтээгийн уурхай орчим түмэн салаа замтай. Алтны нинжа нарын гаргасан зам гэнэ. Жижиг уурхай, гар аргаар алт олборлогчид ёстой л уулыг тал, талыг там болгож өгч. Эвгүйхэн явбал ухсан нүхэнд унаж үхмээр. Тэнгэр бүрхэг, гадаа тас харанхуй, зүг чиггүй нүдүүлж, айл амьтнаас асууж байж арай гэж нэг замаа олсон. “Хөдөөний тэр олон салаа замын алиугаар нь явах вэ таминь ээ” гэж дуулах биш уйлах л ойртож явав. Уул уурхайн лицензийн замбараагүй олголт, төрийн байгууллагуудын ажил цалгар назгай байгаагаас хайран газар дэлхий, байгаль орчин яайран болжээ.

Замдаа хоёр ч удаа чонотой таарав. Ижил тэнгэртэйдээ харагддаг энэ хийморлиг амьтны барааг хараад бас ч үгүй сэтгэл өег.

Өглөөхөн Өмнөговь аймгийн Хонгорын элсэн дээр хөлсөө дуслуулан хөл нүцгэн алхаж явсан ч Нарийнтээлд анхны цастай золгов. Хангайд энэ жил эрт сэрүүсэх төлөвтэй.
Тэндээ тухтай амарч хоноод өглөө шатахуунаа сэлбэж аваад Арвайхээр хотын зүг хөдөллөө. Даланзадгадаас авахуулан “Амт муутай, ходоод доторт халгаатай” А-80 бензин “зооглож” ирсэн машин маань энд нэг А-92-той залгав.

Арвагар хээрийн тал дунд домогт “Арвагар хээр”-ийн цогцолбор өмнөх жил ашиглалтанд оржээ. Тийш орсон машин бүрээс хураамж авна. Тойроод 108 суваргатай томоохон бүтээн байгуулалт босчээ. Энэ цогцолбор дандаа уяачдын хандиваар боссон байна. Хандивлагсдын дунд танихаа “Чингисийн чулуу” ХХК-ийн захирал, МУ-ын манлай уяач Д.Чулуунбатын нэр харагдана лээ.

Гэтэл 4 жил болоход ганц бурхан багшийн сэрэг дүр ашиглалтанд оруулах гээд чадахгүй байгаа аймгийнхаа удирдлагуудын өмнөөс ичих шиг болж билээ.
Арвайхээр хот саяхан 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд бүтээн байгулалтын томоохон ажлууд хийжээ. Тухайлбал, нутгийн удирдлагын ордны өнгө төрх шинэчлэгдэж, тус аймгаас төрсөн хоёр Ерөнхий сайдынхаа хөшөөг сүндэрлүүлсэн байна.

Өвөрхангайгаас гарч аян зам шуударлаа. Гэсэн ч явдаг юм биш. Уг нь хар зам санаатай. Тэр нь там болжээ. Үүнийгээ уг нь засварлаж байгаа бололтой. Хажуугаар нь явсан шороон зам арай дээр. Гэхдээ л цас орж шалбаагтаад эвгүй.

Удалгүй нээг их том хөндийд орж ирвэл Булган аймгийн зах харагдаж байна. Өөрөөр хэлбэл Хөгнөхан уул алсад дүнхийнэ. Яах аргагүй Булган аймгийн өмнөд хязгаар. Наад талд нь Элсэнтасархай цайвартан байна.

Хар замаар сүнгэнүүлсээр байгаад Өвөрхангай аймгийн Хархорин дөхөв. Замаасаа салж Хашаат сумын баруун талаар гарч хээрийн замаар хэсэг давхиад хар заманд нийлэв. Дунд сургуулийн түүхийн хичээл судалсан хэн бүхэн Архангай аймгийн Хашаат сумын нутаг буюу Орхон голын хөндий дахь Хөшөө цайдам гэхээр андахгүй. Түрэгийн үеийн Билэг хаан түүний дүү Культегиний гэрэлт хөшөө хадгалагдан үлдсэн газар. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас хойш энэ хүртэл Турк улсын хөрөнгө оруулалтаар хар зам тавьжээ. Учир нь Түркүүд өнөө хэр Түрэгийн хаант үеэс гаралтай хэмээн өөрсдийгөө үздэгтэй холбоотой.

Энэ хар зам үргэлжилсээр бараг л Архангай аймгийн Өгийнуур сум ордог аж. Өгийнуур сум ороход ердөө л 30 орчим км дутуу аж. Ийнхүү бид Орхон гол өгсөж зүтгүүлсээр харанхуйд Булган аймгийн сайхан сум орж хоносон. Ийнхүү 10 орчим хоног Монгол эх орны өмнийн шаргал хазгаараар аялад ирэхэд бид нийт 2550 гаруй киллометр зам туулсан байна.
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн бичсэнээр
“Бугуйл шидэм ойроос нар нь манддаг
Бууж үдлэм холоос айл нь харагддаг”
амгалан говийн атар хээрээр ийнхүү арав шахам хоног аялсан тэмдэглэл өндөрлөх нь энэ.

Түмэн живаа жилийн өмнө

Түрлэг хүрхэрсэн далай байсан

Диван галав улирч одоход

Дээр нь үлэг гүрвэл бэлчиж явсан

Аварга Гимлай түрж ургахад

Азийн цээжинд хүн үүссэн

Өчнөөн нууцыг дотроо хадгалсан

Өмнийн шаргал говь оо.
Өргөн уудам эх орныхоо гайхам сонин байгаль, дэлхийн нэгээхэн хэсэг дэлгэрхэн говийнхны аж амьдрал, сар өдрөөр саатан суумаар сайхан нутаг, дуулаад суухад сэтгэл тогтохгүй, яваад үзэхэд бие алжаахгүй амгалан говийн ахуй баяны тухай эрхэм уншигчиддаа цувралаар хүргэлээ. Авах гээхийн ухаанаар уншиж, атар баян эх орноороо миний адил бахархана гэдэгт итгэнэ.
Ардын сайхан магтаалд

“Үлгэрийн говиор зочлон очоорой

Үлгэрийн говиор зочлон очихдоо

Үүрийн цолмон шиг хотод нь саатаарай” гэдэг шиг та бүхэн ч гэсэн амгалан говийн хязгаарт аялаж нэг үзээрэй.


                                                                 Д.ЦЭНД-АЮУШ

ГОВЬ ГУРВАН САЙХНЫ ӨВРӨӨР /Аян замын тэмдэглэл-3/

Манай сэтгүүлч томилолтоос ирлээ

“Оюу толгой” ХХК-иас цааш бид “Таван толгой” ордын зүг хөдөллөө. Догшин хутагтын нутаг, домгийн шаргал талаар давхиж явна. Яруу найрагч Ц.Бавуудоржийн бичсэнчлэн,

Галбын хур хөллөж зүсрээд

Ганган морьтон хатирч үзэгдэнэ

Согтуу хутагтын хөхөмдөг нутаг

Солонгын өнгөөр нумарч харагдана.

Таанын цэцэг бүрхэж ганхаад

Тансар морьтон гангарч үзэгдэнэ

Галзуу хутагтын хөхөмдөг нутаг

Гарьдын дэвэлтээр нисч харагдана.

Ханбогд сумаас баруун тийш 200 орчим километр яваад Таван толгойн нүүрсний орд байдаг. Чухам энэ л газраас 60 тоннын машинуудаар Гашуун сухайтын боомтруу Монголын хамгийн сайн чанарын нүүрсийг өдөр шөнөгүй зөөж байна. Монголын их говь талын дунд тэнгэрт хүрсэн улаан тоос хадна.

Өвчүүн цаана шархирч, өр зүрхтэй хүн эмтэрмээр харагдана. Нэг вагонд 60 тонныг ачдаг бол энэ машинууд яг л тийм хэмжээтэй нүүрс тээвэрлэдэг. Бас болоогүй нэмээд ардаа дахин нэг чиргүүл чирсэн яваа нь ч харагдана. Ингээд элбэг 100 тонн болж байх шиг. Бараг л нэг БЕЛАЗ-ын ачаа. Өөрөөр хэлбэл Монголын баялгийг даахынхаа хэрээр өмнөд хөршрүү зөөж байна. Бидэнтэй зөрөн өнгөрч байгаа машинуудыг тооллоо. Нэг минутанд яг нэг машин зөрж байна. Түүнийг “трассын машин” гэж нэрлэх юм. Хятад, Монгол жолооч нар явна. Энд л харин нөгөө олигархуудын далд бизнес явж байна уу гэлтэй.

Аав, хүү хоёр хувьдаа машин аваад энд нүүрс зөөдөг аж. Сардаа 4-5 сая төгрөг олдог гэнэ. Ёстой л нөгөө “цөм” хийнэ гээч нь тэр. УИХ-ын гишүүдийн “нэртэй” машинууд ч явдаг сурагтай. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль, зүйн сайд Ц.Нямдоржийн нэр дээрх 100 машин энд “данхалзаж” байна. Мөн Батлан хамгаалах яамны сайд Л.Болд цэргийн жолооч нарыг энд нүүрс тээвэрлүүлж ихээхэн ашиг олж байгаа тухай төвийн сонин хэвлэлээр бичигдээд авсан. Ямар ч байсан энд маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа нь тэнэг хүн ч ойлгохоор байсан.

Мөн энд жолооч нар нь түлшнээсээ литрийг нь 1000 төгрөгөөр зардаг бизнес ч бас байдаг аж. Таван толгойн орд газарт үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” компанийн хөрөнгө оруулалттайгаар Гашуун сухайтын боомт хүртэл хар зам тавиад дуусаж байна. Шинэхэн тавигдсан хар замаар давхисан анхны зорчигчид нь бид болсон байх. Юутай ч байнга цувах том оврын нүүрсний машинуудаас түр холдож шинэ замаар сийгүүлсээр таван толгойн орд газарт орж явчихав.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндий тэр чигтээ нүүрсний орд. Түүнийг Баруун, зүүн цанхи гэж ангилдгаас гадна Монголчуудын төдийлөн мэдэхгүй бусад ордууд ч энд бий. Замд нүүрс боловсруулах, шатамхай шингэн түлш үйлвэрлэх хэд хэдэн бага оврын үйлдвэр ашиглалтанд орсон бололтой. Газрын тос олборлох газруудад байдаг шиг хийх хоолойноос гал бадарч харагдана. Коксжих чанараараа Таван толгойн ордын нүүрс хамгийн сайн нь.

Чулуун нүүрсний орд газар нь нийт 80 мянган га газрыг хамрах бөгөөд 1.5 миллиард тонн коксжих, эрчим хүчний зориулалтаар ашиглах 4.9 миллиард тонн олборлох боломжит нөөц бүхий стратегийн ач холбогдол бүхий орд газар юм. Нийт нөөц 6,420 тэрбум тонн, үүний 1,781 тэрбум тонн нь коксжих, 4,639 тонн нь эрчим хүчний нүүрс. Чанарын үзүүлэлтүүдийг нь дурьдвал коксжих нүүрсний илчлэг 6500-7500 ккал/кг, эрчим хүчний нүүрсний илчлэг 4900 ккал/кг ба чийглэг 8,5 хувь, үнслэг 10-33,3 хувь, дэгдэмхий бодисын агуулга 22,0-34,1 хувь байна гэж тогтоожээ. Энд ихэвчлэн үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бага хэмжээний цахилгаан станц ашиглалтанд ороод ажиллаж байв.

Чухам энэ л орд газраас Монгол улсын иргэн бүр хувьцаа эзэмших боломжтой болоод байгаа билээ. Нэгэн цагт цэлэлзэх их тэнгисийн ёроол байсан энэ газарт тийм их эрдэнэ хуралдсан байх нь гайхалтай. Нүүрс нь нэгэн төрлийн тунамал чулуулаг бөгөөд биологийн гаралт эрдэс. Хүлэрээс үүсэлтэй ч гэж ярьдаг. Хар ухаанаар бол нэгэн цагт ой шугуй, хөвд намаг, ургамал, амьтад байсан газар хөрсөн доор олон сая жилийн турш дарагдаж үүсдэг. Тэнд бид “Энержи ресурс” ХХК-ийн ажилчдын байранд орж үзэх гэсэн боловч харуул хамгаалалт нь биднийг нэвтрүүлээгүй. Эгээ л бас шорон, гяндан мэт төмөр торон хашаан дотор байрлаж, автобусаар ажилд нь зөөдөг юм байна.

Энэ нь яг Цогтцэций сумын зүүн өмнө талд оршдог. Нүүрсний уурхайн хэсэгт БЕЛАЗ машин давхилдана. Үүнээс үүдэлтэй тоос шороо Цогтцэций сумынхныг залхааж орхижээ. Цайны газруудых нь үүд ямагт хаалттай. Нээх л юм бол хоолоо шорооны хольцтой зооглох болдог. Хэдийгээр уул уурхайг дагаж говийнхны амьдрал сэргэж байгаа ч ихэнх нь энэ байдалд ам муутай. Эх нутаг хөрс шороогоо гэсэн Монгол хүний нүдэн дээр экологийн тэнцвэр алдагдаж, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байхад хэн дуртай байхав дээ.

Социализмын үеийн сурах бичигт Түвдэнгийн Борын тухай их өгүүлдэг байж билээ. Мөн “Талын цуурай” уран сайхны киног үзсэн хүн бүр Түвдэнгийн Бор болон Цогтцэций сумыг мэднэ.

Ийнхүү бид Цогтцэций суманд үдэлж саатаад Өмнөговь аймгийн төв Далан задгад хотын зүг хөдөллөө. Уул уурхай дагасан газарт олон салаа замтай. Төөрч будилж болох. Говийнхноос зам асуухад “Өө. Энүүхэн энд” гэсэн газар нь 60-70 километр давхина. Бараа нь харагдаад байвч хэдэн өртөө газар явуулна.

Үдээс хойхно аймгийн төв явж орчихов. Энд биднийг Өмнөговь аймгийн “Монгол говь” сонины редакцийн хамт олон хүлээж авсан. Даланзадгад хот нь Гурвансайхан уулын зүүн төгсгөл хэсэг оршдог. 14000 орчим хүн амтай бөгөөд далайн түвшнээс дээш 1470 метрт байдаг. Саяхан буюу 8-р сарын 27-ны 18 цаг 30 минутын үед Даланзадгад хотод 7 баллын хүчтэй газар хөдлөж зарим айлын гэр нурж, байшин барилгын цонх хагарсан гэх мэдээлэл цагцагдаж байсан. Газар хөдлөлийн төв нь Даланзадгад хотоос баруун хойш 50 киллометрт байсан гэнэ. Говь хээрийн бүсэд, уул нурууд бага, байшин барилга нь олон давхар биш байсан тул хохирол багатай өнгөрсөн тухай ярьж байв.

Даланзадгад хот төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй тул үе үе тог тасрах зовлон эдэлнэ. Хэдийгээр уул уурхай Өмнөговьд хөгжиж байгаа ч аймгийнхаа төвд “наалдаж” байгаа юм “үзчихээд буцаагаад өгье” гэсэн ч алга. Осолдохгүй л “Оюутолгой” ХХК өнгөрөгч хавар хэдэн оюутанд тэтгэмж өгснөөс хэтрэхгүй. Ер нь л энд амьдрал нэг ийм сааралдуу. Даланзадгад хотын иргэд уул уурхайн компаниуддаа ам муутай сууна лээ. Өмнөговьд ирж байгаа хөрөнгө оруулалт гэрэл, цахилгаангүй суугаа аймгийнхаа төвд биш Ханбогд, Цогтцэций гэсэн хоёр сумдад л очдог гэх. Энэ байдлаар удвал аягүй бол Өмнөговь аймгийн төвийн статусын асуудал ч яригдаж мэдэхээр. Хэдэн жилийн дараа “Ханбогд сумыг Өмнөговь аймгийн төв болгоё” гэх саналч гарч магад.

Бид Даланзадгад хотоос оройхон гарч, Гурван сайхан уулын Зүүн сайхан ууланд байх Ёлын ам хүрч, жуулчны баазад хоноглосон. Говь нээрээ үлгэрийн орон гэмээр.

Шижир нарны туяа арилаагүй байхад үүр цайдаг

Шинэхэн сүлсэн цай хөрөөгүй байхад өглөө болдог

Алтанхан шаргал элс нь бүлээн байхад

Аагийм халуун эхэлдэг алтанхан говь

Yлэг гүрвэлийн ясыг цээжиндээ хадгалсан говь

Yнэт эрдэнийн баялгийг хэвлийдээ тээсэн говь

“Yлэмжийн чанар” дуу салхинд нь эгшиглэсэн говь

Yзэх нүднээ төгөлдөр амгалан говь

Тиймдээ ч тэнэгэр говийн наран жаргалгүй, тэмээдийнх нь бөхөнд туяарч хонодог. Говийн тал нутагт гурван сайхан уул дүнхийж, оройд нь цас тогтсон нь мөнгөн титэм гялалзуулж улам ч сүртэй харагдуулна. Ёлын аманд очихын тулд машинаар хэсэг явна. Юнескогоос дэлхийн өвд бүртгэсэн тул тусгай хамгаалалттай болгож, хэсэг яваад цааш 2 километр орчим явганаар ахлаж байж Ёлын аманд хүрч очдог. Далайн түвшнээс дээш 2800 метр өндөрлөг газар юм. Дээхнэ үед хавцлын голоор зуны ид халуунд ч мөстэй байдаг байжээ. Харин биднийг очиход мөс байсангүй. Гэхдээ л сэрүү татна. Хоёр талаар дүнхийх хадан хясаанууд хэзээ мөдгүй нураад дарчих гэж байгаа юм шиг. Зарим хэсэгтээ 200 метр өндөр, эгц цавчим хадан хясаадын ихэнх хэсэгт мөнх ногоон арц мөөгөн хүрээ мэт ургасан байхаас гадна байгалийн зэрлэг сонгино ч харагдана. Мөн энэ хэсэгт оюу, занар, гантиг, цахиур чулуулаг байхаас гадна хөөрөг хийж болохуйц гартаам ч мөн элбэг бий.

Ёлын амны жуулчны баазад чулуужсан мод үзэв. Энэ нь харахад яг л мод шиг. Харин бариад үзэхээр чулуу. Чулуужсан модонд үндэс, зодог, холтос, тэр ч бүү хэл яр байсан хэсэг яг л тэр чигтээ хадгалагдаж үлдсэн байна. Хэдийгээр мод шиг харагдавч жингийн хувьд маш хүнд. Арга ч үгүй биз дээ чулуу юм чинь. Чулуужсан мод ихэвчлэн Юрийн галавын үе буюу одоогоос 130 гаруй сая жилийн өмнөх үед хамаардаг байна. Говийн олон газраас олдсон чулуужсан мод нь тэр үед говь нутагт ой, шугуй найгаж байсныг нотолдог. Сүүлийн жилүүдэд ашиг хонжоо хайсан хүмүүс эдгээр чулуужсан модыг их авч байгаагаас ховордож, орон нутгийн хамгаалалтанд авчээ. Зөвхөн Ази тивд байдаг дархан цаазат шувуу болох Ёлын нэрээр нэрлэгдсэн энэ ам говь нутгийн үзэсгэлэнт, сонин тогтоц бүхий газруудын нэг юм. Энэ орчим ёл шувууд элбэг байдаг тул ийнхүү Ёлын ам гэж нэрлэсэн байх.

Мөн говьд олон сонин ургамал ургадгийн нэг нь гоёо. Говийн элсэрхэг хөрсөнд цагаан гоёо, улаан гоёо гэсэн хоёр төрөл ургадаг. Гоёо үзээгүй хүн анх харахад түүнийг ургамал гэдэгт эргэлзмээр. Нээрээ л элснээс дөнгөж цухуйж байх үедээ мөлгөр гонзгой хэлбэртэй иш, навч, нахиа ч байдаггүй. Элсэн доор салаалсан үндсийг нь гоёоны зэл гэдэг аж. Монголчууд гоёо түүхдээ тэр зэлийг нь таслахыг ихэд цээрлэдэг байжээ. Гоёог ухаж авсан газраа заавал эргэж битүүлдэг заншилтай. Энэ нь дахиж түүний ургах бололцоог хагаж өгч байгаа сайхан уламжлал юм. Гоёо бага зэрэг чихэрлэг амттай. Анх идэхэд хэл, ам ялигүй дарвигануулдгийг эс тооцвол этгээд сонин амтгүй. Хүнсэнд хэрэглэхдээ сүүнд нухах, аарц, өрөмтэй хамт иддэг. Дангаар нь их идвэл гол харлуулдаг гэж хөгшчүүд ярьдаг. Тиймдээ ч, “Гоёо голын зовлон, Говийн бүсгүй сэтгэлийн шаналан” гэдэг үг гарсан биз ээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн төвд улаан, цагаан гоёоны архи үйлдвэрлэдэг нь тус нутгийн брэнд болжээ. Улаан гоёоны архи нь 39 градус, амт нь яг л виски шиг. Харин цагаан гоёо нь маш ховор ургамал бөгөөд улаан номонд бүртгэгджээ. Мөн эмчилгээний чанартай. Иймээс нууцаар хил давуулахыг оролдох үзэгдэл гарсаар байна. Цагаан гоёог цөлийн аргамжаа цэцэг гэх нь ч бий. Өмнөговь аймгийн тодорхой газруудад ургадаг бөгөөд сүүлийн жилүүдэд ашиг хонжоо хайсан хүмүүс ихээр түүх болсон нь уг ургамлын нөөц ховордоход хүргэж байна. Иймээс яг хаана ургадгийг энд бичихээс түр түдгэлзлээ. Өмнөговь аймагт цагаан гоёоны архи үйлдвэрлэгддэг бөгөөд эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой гэнэ. Түүнийг хоолны дараа, унтахаасаа өмнө гурван хундагаас илүүгүй хэрэглэх нь зохимжтой. Цагаан гоёо нь цусны даралт ихдэх, чихрийн шижин, мэдрэлийн хэрлэг өвчин, толгой өвдөх, дүүрэх, үе мөч өвдөх, элэг, давсагны ханын үрэвсэл анагаахад тустайгаас гадна цус төлжүүлэх үйлчилгээтэй тул говийнхон залуужуулах шидтэй гэж ярьдаг. Түүнчлэн өтгөн хатах, ходоод цанхайх, сэтгэлийн түгшүүр арилгах, уур уцаар тайлах, хайрст үлдийг анагаах, бэлгийн чалх сайжруулах зорилгоор ардын эмнэлэгт хэрэглэж иржээ. Ардын анагаах ухааны номонд ходооны хүчил ихтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд болон цөсны сөргөө өвчтэй хүмүүс гоёог хатааж, маш бага хэмжээгээр зажлахад сайн гэж тэмдэглэсэн нь бий. Говийнхны дунд,

Элсэн говийн хөрсөндөө

Эгнээд ургадаг гоёо доо

Энэхэн залуу насны минь

Эрдэнэ болсон амраг даа гэх хөөрхөн үг, аятай эвлэгхэн дуу байх аж. Солгой хоолойтой мань мэт ч эвийг нь олоод дуулвал “барчихаж” мэдхээр хөөрхөн дуу. Говийн аймгуудаар хэд хоног явахад энэ дөрвөн мөрт нэг хэсэгтээ л бид хэдийн аманд “хүлхээтэй” явсан даа.

Өмнөговь аймгийн Гурван сайхан уулын байгалийн цогцолбор газарт байдаг нэг сонин тогтоц бол Дүнгэнээгийн ам. Хоёр талаараа өндөр хадтай хавцал бөгөөд голоор нь ус урсдаг. Энэ дундуур машинаар явна. Зарим хэсэгтээ 100 гаруй метр өндөр хясаа байх бөгөөд үе үе бараг л машин багтаж гарахааргүй нарийн хавцлаар орно. Эртээ үед энэ хаднууд нэг цул байснаа байгалийн ямар нэг гамшгаар хоёр тийш цуулагдсан байх. Тэр ан¬гархайгаар нь бид яваа бололтой. Хадны ёроолоор шүд хага ташим хүйтэн горхи урсана. Тээр дээр хадны оройгоор үүл гогцоорч, нар аль нэг шовх оройд нь өлгөгдчихөөд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихвий гэмээр. Тугийн зэв шиг алтайн уулсад л баймаар даваа гүвээ энд байна. Муухан чийчаантай хүн бол эндээ үлдэж мэдэхээр огцом. Америкт үйлдвэрлэсэн LAND CRUISER-100 маркийн машин хүнгэнэж, хамар нь тэнгэр өөд хараад өгсөхөөр дотор нь сууж яваа мань мэт амьсгал авахаа мартаж орхимоор. Говь гурван сайхан уулыг гурван хүүхэн уул гэх юм билээ. Нэгэн цагийн үзэсгэлэнт гурван хүүхэн одоо үеийн гайхамшигт гурван уул болон хувирсан домогтой ажгуу. Ингээд л үдээс өмнө байгалийн энэ сонин сайхныг үзэж, зураг хөрөг аваад аян замаа цааш үргэлжлүүлэв.

LAND CRUISER гэдэг машин шатахууныг бол цохидог ч эд юм, явна гэдгийг ч ёстой “нүүлгэж” өгдөг унаа юм билээ. Удалгүй Баяндалай сумын нутагруу орж явчихав. Гэтэл тал хөндийд багшаархан ойн төгөл сүглийж байдаг байна шүү. Говь нутагт төгөл ногоороод байж байх сайхан санагдсаныг нуух юун. Сэтгүүлч хүний сониуч зан хөдлөөд давхиад очлоо. Энэ бол Баяндалай сумын Баян баг. Хэсэг айлууд нийлээд энд хүнсний ногоог ч мөн төрөл бүрээр нь ургуулж дээ. Ид ургацаа хурааж байхтай таарав. Хангайд ургадаг бүхэн хатан говьд ургасан байна. Тэр ч бүү хэл Эрдэнэшиш ургуулжээ. Говийнхон мөн давжаа алим тарьж ургуулсан байх юм.

Мод тарьсан айлыг нь хүнээр заалгаад хүрээд очив. Бор гэрээс нэлээд биерхүү хөгшин гарч ирж байна. Уулзаж танилцав. Өмнөговь аймгийн заан Л.Цэнд-Аюуш гуай гэнэ. Миний амьдаа юм. Залуудаа Баян суманд Хэсгийн төлөөлөгч, нууцын дарга гэх мэт ажил хийж яваад 44 настайдаа тэтгэвэрт гарчээ. Насны аагтай үедээ Улсын арслан Г.Дэмүүлтэй хамт барилдаж явжээ. Өмнөговийнхон бол түүнийг андахгүй юм билээ. Уулын спортоор ч хичээллэж явсан гэнэ. Гэтэл дарга нар нь “Эсвэл ажлаа хий үгүй бол тэр ууландаа яв” гэснээр арга буюу уулын спортыг орхисон гэнэ.

Одоогоос 17 жилийн өмнө Багануураас нэг хүн 15 хайлаасны үр өгсөн бөгөөд түүнийгээ анх энд тарьжээ. Хожим айлын ногооны талбайруу ороод байхаар нь шилжүүлэн суулгах үед нэг нь үхэж 14 хайлаас ургасан байна. 7 эм хайлаасын салхины дээр 1 эр хайлаас тарьдаг бөгөөд энэ нь одоо үрээ хаяж жижиг төгөл болсон нь энэ. Энэ төгөлд дан ганц хайлаас ургаж байна уу гэвэл үгүй ээ. Ач, зээ нарынхаа тоогоор улиас тарьсан нь сайн ургаж байна. Сум буюу сухай мод ч тарьжээ. Монголчууд заримдаа “Улаан сухай” гэж хараадаг. Яагаад тэгдэг болсныг мэдэхгүй ч ёстой л нөгөө улаан сухай мод энд ургажээ. Сухай буюу сум модоор хангай нутгийнхан ташуур хийдэг. Мөн хазаарын амгайд зүүхэд морь эцдэггүй гэх домтой. Говьд дулаан байдаг учир хангайд аль хэдүйн мод шарлачихсан байхад ч эдгээр модод ногооноороо байдаг гэнэ. Л.Цэнд-Аюуш гуайн нэг охин Эрдэнэт хотод ажиллаж, амьдардаг сурагтай. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д үйлчлэгч хийдэг юм уу даа. Л.Баярмаа гэсэн байх. Юутай ч хоёр буурай өрөмтөн зэрэглээтэх Өмнийн шаргал говьдоо, найган шуугих төгөл дундаа эх тунх, амар жимэр амьдарч сууна лээ.

Сүүдэр үргэн нисэх дорнын говийн

Шүүдэр үнсэн бялуурах аараг толгодын дунд

Хээгий нь чимж мяралзах урсгал мөрөн үгүй ч

Худаг дэрлэсэн буурьтай соёмбо цагаан өргөө алсын алсад торойн хоцорлоо. Ижий аав шиг минь ээлтэй, ижилхэн буурал өтгөсийнхөө амттай цайнд аян замын алжаал тайлаад бид цааш хөдлөж буй нь энэ. Морин хуур уянгалах шиг ингэ гунганах, Монголын говь дэлхийд алдартай. Ази тивд хамгийн том, дэлхийд 5-д ордог цөлийн бүс юм. Хойд талаараа Алтайн нуруу, Монголын тал хээр нутаг, баруун өмнө талаараа Түвдийн өндөрлөг, зүүн өмнө талаараа Хятадын тэгш өндөрлөгтэй хаяа залгана. Говь нь их Монгол улсын үед чухал ач холбогдол бүхий нутаг байсан бөгөөд торгоны зам дагуух хэд хэдэн хот суурин газар говьд байдаг байжээ. Өндөр сүрлэг Гималайн нуруу нь энэ бүс нутагт ирэх борооны үүлийг хаадгаас шалтгаалж, хур тунадас бага ордог тул Говь үүсчээ.

Гурван сайхны нурууны өмнөд хөндийгөөр өдөржин давхив. Яваад байхад барагдахгуй уудам хөндий аж. Хойт талаар гурван сайхан дүнхийж, өмнө талаар Хонгорын элсний адаг, тэртээ цаана Хатан Сэврэй дүнхийнэ. Сүүлийн үеийн хурдан тэргээр өдөржин давхиж байж үдэш болж байхад арай хийн “Жуулчин говь” нэртэй баазад хүрч очив. Сэврэй сумын нутагт байх тус жуулчны бааз санаснаас хавьгүй тохитой юм. Олон гэр барьж чамгүй тохижуулжээ. “Жуулчин говь” нь сүлжээ компани гэнэ. Бидний очсон нь “Жуулчин говь-3” бааз юм байна. Энэ жуулчны бааз нь бохирын асуудлаа байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологиор шийдвэрлэж чаджээ. Энэ нь бохирын цооногт бактери хийж задалдаг арга. Бохир дүүрэх, түүнийг соруулах шаардлагагүй. Ингээд тэнд халуун усанд орж, чанасан мох зооглосны дараа бушуухан л унтаж амрахын түүс болсон доо. Өглөө эртлэн босч өмнө зүгт байх Хонгорын элс, Сэврэй уулын зураг хөргийг дарав.

 

                                                                                                                      ҮРГЭЛЖЛЭЛТЭЙ

ГОВИЙН НАРАН ШИНГЭДЭГГҮЙ /Аян замын тэмдэглэл-2/

Манай сэтгүүлч томилолтоос ирлээ

 

Ардынхаа дуу шиг мэлмэрсэн зэрэглээтэй
Атан тэмээд шигээ амгалан говийн хязгаар
Бор борхон толгод дундаа нар нь үдэлдэг
Бодлоос уяатай амгалан говийн хязгаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас буруун урд зүгт “Оюу толгой” ХХК байх бөгөөд үүнийг дагаж тус сумын дэд бүтэц чамгүй сайн хөгжиж байгаа аж. Түүнээс гадна энэ уурхайг дагаж сүүлийн жилүүдэд хүн амынх нь тоо хурдацтай өсч байна. Тус суманд “Оюу толгой” уурхайн гүйцэтгэгч компаниудын ажиллагсдын кэмп буюу гэр, байшин сууцууд олноор буй. Байшин сууцнуудыг ихэвчлэн сэндвичин хавтангаар барьсан байх аж. Энэ нь дулаан хадгалах чанар өндөр, тээвэрлэхэд хөнгөн, барьж босгоход хялбар байдаг онцлогтой нь холбоотой.

              Ханбогд суманд хүн ам ихээр ирж сууршихын зэрэгцээ түүнийг даган үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэж байна. Тус суманд шилжин ирээд шинээр хашаа барьж буй айл, үйлдвэр үйлчилгээний газрууд олноор баригдаж байхтай таарав. Ер нь л хөгжил дагаж хүн амынх нь амжиргааны түвшин эрс дээшилжээ. Хэдийгээр сумын төв гэсэн статустай ч тэнд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна.

              Орох ах нарын үйлдвэрлэсэн машин бараг л нүдний гэм. Харин бага шиг охидууд хүртэл “LAND CRUISER-80” маркийн машин унаад л давхиж явах юм. Ер нь “LAND CRUISER-80” маркийн машин Өмнөговьчуудын хүлэг болсон бололтой.
Мөн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикл нэлээд унаж яваа нь харагдсан. Уул уурхай дагасан энэ багахан сумын иргэд хэн хүнгүй л мөнгөжүү, бийлэгжүү юм.

               Сүйхээтэйхэн хүн бол тэнд очоод ямар нэг бизнес эхлүүлэхэд тун их ирээдүйтэй байхаар. Зочид буудлуудынх нь үнэ хүртэл нийслэлийн зарим нэг зочид буудлынхаас ч өндөр үнэтэй гэнэ. Барааны үнэ ч өндөр. Тэнд дэлгүүр эсхүл цайны газар нээгээд ажиллуулсан ч овоо ашиг олж болмоор. Монголын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс энэ суманд ажиллаж амьдарч байна. Бизнес хийдэггүй юм гэхэд хаа нэгтээгээс шилжин ирж Ханбогд сумын иргэн болчихоод тэнд байх “Оюу толгой” компанийн төлөөлөгчийн газарт бүртгүүлчихсэн байхад хэсэг хугацааны дараа ямар ч байсан ажилтай болдог гэж нутгийн хүн хуучилсан.

             “Оюу толгой” ХХК олборлолтоо эхэлж, их ажлын уухай эхлэх мөч улам бүр ойртож байна. Иймийн тулд тус уурхайд ашиглах ихээхэн хэмжээний усны нөөц хэрэгтэй. Тэр их усыг хангахын тулд Ханбогд сумын ойролцоо геологи, өрөмдлөгийн олон компаниуд өдөр шөнөгүй ажиллаж байна. Гүний цэнгэг ус 780 метрийн гүнээс гардаг гэнэ. Тэр усанд хүрэхийн тулд хамгийн сүүлийн үеийн хүчирхэн өрмөөр 4-хөн хоног тачигнатал өрөмдөөд л ус гаргаад ирэх. Өрмийн бригад тэгээд дараагийн газарлуугаа явж одно. Харин тэнд дараагийн шугам, хоолойн хэсэг ирж ажилладаг. Бүх ажил шат дамжлагаар явагдана. Тэрхүү гүний худгийн ус соруулах төхөөрөмж нь газрынхаа гүнд байрладаг аж. Тэрхүү төхөөрөмж 1 минутанд хэдэн арван тонн ус соруулах хүчин чадалтай эд гэнэ. Ийм худаг маш олныг барих аж. Ингээд бодохоор говьд байтугай Монголын бүх усыг соруулаад явчихмаар бодогдоно. Ийм болохоор гол харламаар. Маниасаа ухаантай эрдэмтэд нь тооцоо судалгаа хийсэн л байлгүй.
“АММИ” гэх компанийн хийсэн судалгаагаар “Оюу толгойн” ордоос 60 километрт буюу Галбын говьд 810 литр/секунт усны ундаргатай Гүний хоолойн орд илрүүлсэн аж. Гүний хоолойн ордын усыг Оюутолгой уруу 67 км гаруй урттай 900 мм голчтой ган хоолойгоор дамжуулж авна.

           Ус дамжуулах ган хоолой 2 метрийн гүнд тавигдаж эхэлсэн байна. Үүнийг бид газар дээр нь очиж сонирхсон. Урьдчилсан байдлаар 36 худаг гаргаж 5 багц болгон нэгдсэн шугаманд холбох ба төв шугаман дээр байрлуулсан нэг насос станцаар дамжуулан усаа Оюутолгойн ойролцоох хиймэл нуурт цутгах юм. Ган хоолойн дагуу 110 КВа агаарын шугам татсанаас гадна гадна бүх худаг уруу цахилгааны шугам татаж холбоно. Худаг бүр дээрээ барилгатай, торон хашаатай байхаар бодож хийжээ.

           Үнэн худлыг бүү мэд, галбын их говь доор тэнгис далай бий гэх. Тэр их уснаас дөнгөж ердөө л 40 хувийг нь ашиглана гэж байна. Газар доогуур өнгийж тэр далайг харсан биш, чухам түүний хэдэн хувийг ашиглахыг цаг хугацаа л харуулах байх даа.
“Оюу толгой” компани Ханбогд сумын ажиллагсдаа автобусаар зөөдөг аж. Манай нийслэл хотод ч харагдаж байгаагүй хачин тансаг автобусууд тавхан хүн ч байсан суулгаж аваад л давхиж одох. Ер нь л говьд ажиллаж чадсан бүхэн сайхан амьдрах ирээдүй байна.Говийн уул уурхайг дагаж Ханбогд сумын өнгө төрх өдөр ирэх бүр өөрчлөгдсөөр.

            Ингээд Ханбогд сумтай танилцаад үдээс хойно дэлхийн энергийн төв Дэмчогийн хийдийг зорив.

             Ханбогд сумаас зүүн урагш гарч галба уулан дундуур “бүдчүүлэв”. Ханбогд сумын өмнө талаар орчих арсгар, барсгар хад чулуутай 10 гаруй километрийн өргөн үргэлжлэх энэ уулыг Галба уул гэдэг. Газар зүйн эрдэмтэд үүнийг Алтайн нурууны төгсгөл гэж үздэг. Хүрэн бор өнгийн боржин чулуулгаас бүрдсэн энэ уул дэндүү их хад, бартаатай. Үүгээр явахад ёстой л уран жолоодлогын шалгалт авна. Анх энэ хэцүү бэрх уулан дандуур энэ замыг хэн гаргасан бол гэх бодол өөрийн эрхгүй толгойд ордог.

             Миний мэдэхийн Ханбогдын төвд өсч, Галба уулынхаа чулуугаар наадаж өссөн хүмүүс Эрдэнэтэд олон бий. Сумын төвөөс өмнө зүгт 14 км яваад дэлхийн энергийн төв Дэмчогийн хийдэд хүрдэг. Тус хийд Ханбогд уулаас зүүн хойш 14 километрт оршдог. Газрын шид ноёлсон энэ нутагт Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа 1830 онд, 27 настай байхдаа хүрч иржээ.

             Тэрээр Ханбогд хайрхны дэргэд долоо хоног бясалгал хийж, 30 хоног мориор явж нутаг усыг нь шинжин үзээд “Зөвхөн миний ирээд буцах газар биш юм байна. Энэ нутагт хүнийх нь шиднээс илүү газрынх нь шид ноёлжээ. Тиймээс энэ сайхан нутгийг шүтэж чадвал хүмүүн төрөлхтөнд сайн сайхныг өгч, галав юүлэхийн цагт энд хүн амьд үлдэх нигуртай” хэмээн ноён хутагт өгүүлсэн гэдэг.

             Нутаг шинжиж явахад ноён хутагтын анхаарлыг ихэд татсан зүйл нь эрэгтэй хүний бэлэг эрхтэн бүхий хэлбэртэй цохио гэдэг. Тэрээр энэ цохио эр хүнд хүч чадал, аз жаргал бэлэглэх бол бүсгүй хүнд сайн үр, сайхан хань ижил заяаж, амьдрал ахуйг тэгшитгэж өгөх увидастай. Тиймээс эл цохиог “Бадамлянхуа цэцгээр тахих ёстой” хэмээжээ.

           Ингээд энэ цохионы энгэрт галбын гурван хийдийн нэг Дэмчогийн хийдийг 1836 онд Бадамлянхуа цэцгийн хэлбэрээр байгуулсан түүхтэй. Дэмчогийн хийдийн найман суваргыг нарийн ажиглавал өөр өөрийн гэсэн онцлогтой. Хийдийн цэцгийн дэлбээний баруун талд байрлах суварга хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг юм. Учир нь тус суваргыг нар буруу тойрдог. Эл суваргыг нар буруу тойрох тусам ариусдаг гэж үздэг.
Энд Равжаа хутагт нутгийн баялаг, элс шороо, ус ургамлаас дээжлэн авч аравнайлсан гэдэг.

              Гол сүмийн туурь одоо хэр оршиж байна. Монгол нутагт ханзан халаалттай гурван хийд байсны нэг нь энэ. Мөн Монголд бурхан багшийн чандар оршоосон гурван хийд байдгийн нэг нь энэ.

              2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням уг хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоожээ. Тийн тогтооход хутагтын номын ширээгээ залсан хад энергийн гол төв цэг нь байсан гэнэ. Гол цэгээс 15 км-ийн радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Харин сансрын зурагт Дэмчогийн хийдээс тал бүрт 30 км-т хүний биед эерэг нөлөөтэй агаарын хуйлрал байгааг баталсан гэнэ. Тиймээс Дэмчогийн хийдийг дэлхийн энергийн төв цэг болгосон байна.

              Хийдийн хойно байх эр хүний бэлэг эрхтэнтэй төстэй 27 метр өндөр хаданд хүмүүс хүслээ хэлдэг. Гуйж чадвал хүсэл бүхнийг өгч чаддаг гэж сүмийн тайлбарлагч өвгөн бидэнд хэлж байсан. Манай улсад ийм хэлбэр бүхий хад мөн л гурав байдгийн нэг нь энэ. Эр хүний хүч чадал билгийг, бүсгүй хүн аргыг билэгддэг дорно дахины гүн ухаанаас үүдэлтэй бөгөөд түүний өмнө Баядамлянхуа хэлбэрт найман суварга бүтээсэн нь арга билгийг ийнхүү хослуулсан нь хорвоод хосгүй эрдэнэ мэт болой.
Говийн Догшин ноён хутагт хийдийн зүүн талын энергийн суудалд суун, Ханбогд хайрханыг шинжин үзэхэд “Цагаан тэмээ унаж, лимбэ үлээсэн, ногоон торгон дээлтэй, цаглашгүй сайхан үзэсгэлэн гоо, залуухан бүсгүй” нүдэнд нь харагджээ. Иймээс тэр бүсгүйг Ханбогд хайрханы савдаг гэдэг. Тийнхүү суух зуураа “Үлэмжийн чанар” дуугаа зохиожээ. Үлэмжийн чанар дуунд шүншиг равнай шингэсэн агаад нэгэнтээ дуулахад Дарь эхийн тарнийг мянгантаа, Хийморийн санг 100 удаа уншсантай тэнцэхүйц номын хүчийг энэ дуунд шингээж өгчээ. Ингээд ноён хутагт хадан дээрээс бууж ирээд “Хүмүүн анх шидтэй төрөх албагүй, харин энд ирээд шидийг олж болох юм байна” гэж айлдсан гэдэг. “Үлэмжийн чанар дууны нэг бадаг нь 5 мөртэй байдаг бөгөөд энэ нь 5 махбодийг билэгддэг. Иймийн учир “Үлэмжийн чанар” дууг дуулахад хүний 5 махь бодь сэргэдэг.

            Биднийг тэнд очиход “Үлэмжийн чанар” дуун хөшөө бүтээж түүний нээлтийн арга хэмжээг тохиолдуулан говийн гурван аймгийн дуучид тэнд чуулан “Үлэмжийн чанар” дууг дуулах болсонд аян замын бид тун их билэгшээж явлаа. “Монгол хүн билгээрээ, хятад хүн бэнчингээрээ” гэж үгтэй дээ.

            Говь нутгийн бүсгүйчүүд нүүрээ нар салхинаас хамгаалан битүү боож аваад л мотоциклоор малдаа сүнгэнүүлнэ. Говийн бүсгүйчүүдийг хэзээнээс нааш ажилсаг хэмээн ярьдаг. Говийн айлд ороход эзэгтэй нар нь нээрээ л унд ус сайтай.Ямартаа ч хот газрын аидэн шиг цахилгаан хонх дарж, хаалгааны гаднаас нь аиеийн байцаалт өгч байж орох шаардлагагүй. Хэзээ ч билээ “Говийн наран” гэж нэг хөөрхөн дуу сонсож байсан нь санааны мухарт эргэж хургана.

           Алсын газрын зэрэглээнд торолзох говийн айл амгалан. Давхиад очиход эзэгтэй нар нь ундтай устай. Ядаж л хот газрынхан шиг хонх дарж, хаалганых нь гаднаас биеийн байцаалт хэлж байж байж орохгүй нь амар. Говийн бор бүсгүйчүүдийг ажилсан гэж ярьдаг. Говь нутгийнхан дуутай хууртай түмэн. “Говийн наран” гэж нэг хөөрхөн үг, аятай дуу бий.

Тэнүүн талаас өндийн ургах
Тэргэл наран, говийн наран
Цэлмэг тэнгэрээс зэрэглээнд тодрох
Торомгор чи минь миний наран
       Өр зүрхний наран чамдаа
       Өргөх дуу минь говийн наран
       Өр зүрхний наран чамдаа
       Өргөх дуу минь хайрын наран
Ухаа толгодыг хэсэн мандах
Улбар наран, говийн наран
Улаан атаар жонжуулж явсан
Учралт чи минь миний наран гэж.
           Ингээд дэлхийн энергийн төвөөр аялж, энергийн суудалд тухлан, “Үлэмжийн чанар” дууг дуулсан бид “баттерэйгаа цэнэглэлээ” хэмээн баясаж оройн наран жаргаж байхын үест аян замаа үргэлжлүүллээ.

           Тоорой зүүдийх говийн тоосрох буйд хязгаарт нар шингэж байна. Арсайн сарзайх хад чулуунууд сүртэйхэн дүнхийж хэдэн сая жилийн өмнө энэ л нутагт амьдарч байсан аварга амьтдын сэрвээ мэт үзэгдэнэ. “Эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг. Түүдгийн дэргэд эрт эдүгээгийн домог хуучлан, галын ирт улаан дөлөнд мах шарж, хоёр хавтгай чулуу улайтган завсарт хавчуулан, говийн хөмүүлээр хачирлан хавчаахай хийж идэх бас л жаргалтай. Булган аймгийн Сайхан сумаас авч гарсан айраг цагаа сөгнөж хуучилсан. Аягандаа ус хийгээд дээр нь борц үйрүүлэн, улайдсан чулуу хийж орхих. Давс, сонгинын үнэр цоргин аяган дотор хоол буцлах нь сонин. Арван гурван зууны тэртээ алтан гирэг асаасан эзэн Чингисийн эрэлхэг цэргүүд энэ л говийн уудам тал нутгаар довтолгож явахдаа тахир сэлмэндээ мах шорлон шарж, бас л ийнхүү аяга тагшиндаа борц буцалгаж явсан байх даа хэмээн өөрийн эрхгүй бодогдоно.
Өндөр өвгөдийн цус шингэсэн
Өөдгүй дайсныг хиар цохисон
Үлэг гүрвэлийн яс үлдэж хоцорсон
Есөн эрдэнэ хөрсөнд нь чандмалсан
Атан тэмээдийн мөр
Алганы дардас шиг хээлсэн
Загийн үндэс нь дэлхий сүвлэсэн
Залуухан бүсгүй талд дуу аялсан
Ингэн нүд шиг тоорим бүрдтэй
Их говийн бүлээн хөрсөнд эр хүн хээр хонох сайхаан. 
           Говийн салхи цаанаа л нэг зөөлөн. Ёстой л “Өршөөлт ээжийн минь гар илээд ч байгаа юм шиг” гэгчээр. Говийн сайханд сэтгэл догдлоод болох юм биш.
Маргааш өглөө нь эртлэн босч говийн цэнгэг агаар амьсгалан жаахан алхлаа. Бидний хоноглосон газраас зүүн урагш хэсэг Тоорой ургажээ. “Тоорой юу модныхоо сүүдэрт нь тоглоод” гэх дуу миний багад Монголын радиогоор их нэвтэрдэг байлаа. Тэр дуу одоо бараг мартагдаж дээ. Харин, Монгол түмэн
“Тоорой юу модондоо
Тогруу нь эргэн дээ хөө
Тоосны минь холоос
Хүү маань ирнэ дээ хөө”
гэж дуулдаг. Хэзээ энэ дуу гарсан юм бэ, хэн гэдэг хүний үр энэ дууг зохиосон юм бол. Ямар ч гэсэн тооройт нутгийн дуу байж таараа. Дөрвөн цагийн эргэлтэнд байгальдаа нутаглаж уул усаа дээдэлдэг ухаантай дээдэс зүгээр ч нэг ийм дуу зохиогоогүй. Ургасан бүхэн дуунд ордог юмсан бол мөн л ялгаагүй говьд ургадаг заг, тэсгэнэ, харгана, бударгана, шаваг гээд бусад нь дуу болж байхаа яасан юм бэ.

           Тоорой мод хангайн бидэнд бол жаахан эв дүй муутай ургадаг гэмээр. Гэхдээ эр чадал, тэсвэр тэвчээрийн туйл гэж болно. Уужим их говийг чимж, чимээд зогсохгүй дандаа манаж, говийн уудамд бараа болон зогсоно гэдэг бэрх ээ. Ийнхүү мөнх ургаж жилийн жилд говийнхны хэлдгээр замбагалж байхын тулд тоорой модонд чулуу мэт тэвчээр хэрэгтэй.

             Зуны ямар ч аагим халуун, өвлийн тэсгим жавар, нар салхийг тэсэн тэсэн ургадаг гайхамшигт ургамал чухам тоорой билээ. Цөлийн хахир хатуу аашийг тэссээр өнөөг хүрсэн, говьдоо хамгийн үнэнч торгон цэргүүд нь болох тоорой ямархан хатуу бэрхийг үзсэн хийгээд хэдэн настайг нь хэн ч яв цав хэлж чадахгvй. “Говийн баян бүрдэд зонхилон ургадаг төв Азийн ургамал” гэсхийгээд л дуусна.

        Харин нэг онцлог бол бусад юутай ч зүйрлэшгvй тэвчээр, өөрийгөө хадгалах чадварыг нь эрдэмтэн, судлаачид нэгэн дуугаар бахдаж, үнэлдэг юм. Үүний учир тооройг эр зоригийн мод, ирээдүйн ургамал гэх мэтээр шинжлэх ухааныхан хэлдэг. Үүнийг нь ч дэлхий нийтэд хvлээн зөвшөөрдөг.

         500 жил ургадаг, ургахаа болиод үндсэн дээрээ 500 жил зогсдог, уналаа гэхэд хатуу, цул чанараа 500 жил хадгалдаг. Ингээд 1500 жилийн настай гэгддэг домог түүхтэй модыг тэгж хэлэхээс ч өөр яахсан билээ.

          Тоорой хэзээ ч “амиа боддоггүй” маш нийтэч зантай мод гэнэ. Тоорой ургасан газар ус чийг, хужир мараа, бусад ургамал бүрдэж хулан, хар сүүлт, хавтгай, мазаалай нутаглана. Газрын гуу хэвгийгээр урсаж ирсэн ус биеэр нь нэвчин гарсныг говийнхон тооройн буулт гэдэг гэсэн. Түүнийг ямар харсан биш дээ. Тооройн буултыг гурил хөөлгөж, хүнсэндээ хэрэглэхээс гадна эмийн чанар ч бас буй гэлцэнэ. Тоорой модод элсний нүүдлийг хязгаарлаж, хөрс элэгдэхээс хамгаалдаг, тэр орчныхоо ургамлыг ус чийгээр тэтгэдэг. Арга ч үгүй биз. Асар хүчирхэг үндэс нь 10 гаруй метрийн гүн дэх усыг ч өөртөө татаж чаддаг гэсэн.

          Тэгэхээр тоорой өглөгч, энэрэнгvй мод болж таарав. Түүнийг замбагалах үед ойр хавийн бүх шувууд орой дээр нь бууж жинхэнэ жигүүртний найр болдог нь үүний л нэг жишээ.

            Гэтэл говио чимсэн энэ ачтай, сайхан модны тухай ойлголт бага. Тоорой дэлхийн улаан номонд орсон, манай улсад ч цөөрч байга моддын нэг. Тиймээс өнгөрсөн жил бил үү, манайхан Тоорой модоо нэг тоолсон гэдэг юм.
Ингээд эргүү амьтан шиг хүн амьтан босоогүй өглөөгүүр говиор ганцаараа бидэрч, мод чулуу сонирхож явтал манайхан босож байгаа бололтой.

           Ингээд аян зам цааш үргэлжилж “Оюу толгой” ХХК дээр давхиад хүрэв. Бүтээн байгуулалт тэнд л ёстой өрнөж байна. Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр” далаад оны сүүлчээр анх ингэж л баригдаж байсан болов уу гэж бодмоор. Хоёр гурван том цооног гаргаж. Эхнийх нь цооног хүдэр олборлоход бэлэн болж. Бас баяжуулах фабрик баригдаж байна. “Оюу толгой” компанид нийт 20 гаруй орны ажиллагсад байдаг. Тэр бүрийн орны тугийг мандуулжээ.

            Оюутолгойн хүдрийг ил болон, гүний уурхай гэсэн хоёр хэлбэрээр олборлох юм. Гүний уурхайн олборлолтыг 3 босоо амны тусламжтайгаар хийх аж. 1-р ам нь хэдүйн 1385 метрийн гүнд хүрч хэвтээ малталт хийж байна. Оюутолгойн нийт нөөц 2.3 тэрбум тонн хүдэр, 26 сая тонн зэс, 800 тонн алттай. Мөн ч идээд барахгүй их үүцийг өвөг дээдэс бидэнд үлдээжээ. Гэтэл ядуу орны зовлон их. Сайн муугаараа хэлүүлсээр байгаад Фридланд гэж нөхөр энд бүтээн байгуулалт явуулж байна. Ер нь нэг талаас хурдацтай хөгжлийн энэ үед улс эх орны эдийн засгийг шинэ шатанд гаргах түүхэн, эгзэгтэй боломж ч байж магад. Монголчууд бид энэ уурхайг өөрсдөө ашиглах байсан гэж их ярих. Санаа нь уг нь зөв л дөө. Гэхдээ бид 1.5 киллометрийн гүнээс олборлолт хийж тэр доор байгаа их хэмжээний хүдрийг хөрсөн дээр гаргах туршлага, техникийн боломж, хөрөнгө, боловсон хүчин байгаа бил үү гэхээр бас л нэлээд хэдэн жилдээ үгүй. Бүр гүний усны түвшнээс ч доош олборлолт хийнэ гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ их эрдэнийг хараад, харамлаад, хав дараад, харин дээр нь өлсөөд суухаас өөрцгүй байсан хэрэг.

                Харин одоо говь нутгийн энэ уурхайн буян иргэн бүрт сар бүхэн 21 мянган төгрөг болж очсоор байна. “Хуваарьлалт нь харин шог байна” гэгчээр энэ их мөнгийг ингэж тарааж байхаар харин дахин үндэсний хэмжээний нэг их уурхай босгож болох байсан юм биш биз гэж бодогддог. Нөгөө талаас “Оюу толгой”-н гэрээний талаар олон ноцтой зүйлс мэдээллийн хэрэгслээр тарж байгаа ч үнэн худлыг бүү мэд. Ганцхүү цаг хугацаа үүний гэрч болох буй за.

           “Оюу толгой” ХХК өндөр хүчдэлийн шугам барьж байна. Ер нь төлөвлөлт ёсоор бол Улаанбаатар-Мандалговь-Оюутолгой гэсэн трассаар хүчдэлийн шугам барих юм. Юутай ч өндөр хүчдэлийн шугам эхнээсээ баригдаж эхэлсэн бөгөөд зөвхөн түүнийг барих ажилд 600 Хятад иргэн одоогийн байдлаар орж ирсэн ажиллаж байх юм. “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд “Эхний 5 жилд бид БНХАУ-аас эрчим хүч авна. Тэр хооронд та нар цахилгаан станцаа барь” гэсэн бололтой. Харин манай улс төрчид “Үгүй” гэж гүрийсэн сурагтай. Ер нь хоёр талаасаа Монголын говьд цахилгаан станц барьж эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэнэ гадаг дээр анхнаасаа санал нэгтэй байгаа юм байна.

          Харин сэтгэл дундуур байсан нэг зүйл бол “Оюу толгой” ХХК-ийн ажиллагсад дэндүү эрх чөлөөгүй юм. Хэдийгээр цалин, ахуй хангамж өндөр ч эрх мэдэл хэтэрхий хумигдмал. Зөвхөн үйлдвэрлэлийн хэсэгт нэвтрэхийн тулд Улаанбаатар хотоос зөвшөөрөл авч очих ёстой ч гэх шиг. Ажиллагсдад нь бол ажил, амрах байр гэсэн маршрут л үйлчилнэ. Тэр хооронд унаагаар зөөнө. Харуул хамгаалалт туйлын чанга. Үнэндээ тэр хашаан дотор Монгол улсын хууль биш гадаадын орны хэн нэгний гаргасан хатуу чанд дүрэм, журам л мөрдөгдөнө. Бараг эрэгтэй нь эмэгтэйхээ биед хүрэх нь хориотой юм байх. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, жолооны үнэмлэх энд хамаагүй. Харин компаниас өгдөг утсгай үнэмлэх энд хүчинтэй. Тэднийг “журамладаг” хүмүүс ч бас л тусдаа. Ингээд бодохоор омголон чөлөөтэй Монгол иргэд өөрийн эх орондоо боолын боол, босгоны шороо болж байгаа мэт.

                                                                                                              Үргэлжлэ
лтэй

ТАРЬСАН МОДОО ТАЙРЧ ТҮЛЦГЭЭЕ!

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашиллаа. Наашлах байтлаа бүр улиас навчсаа бүрэн гүвж дуусаагүй байхад анхны цас орж өвөл авхай “хатуурхана” гэдгээ урьдчилан хэлж байна.

         Гэтэл Эрдэнэтийн гэр хорооллын айлуудын хашаанд галд хийх нь байтугай “Нохой цохих ч мод алга”.

“Долоон бор оготны үлгэр” шиг “Алга дарам газартай юмсан. Алга дарам газар дээр минь атгын чинээ цас орсон юмсан” гэгчээр өчүүхэн жижиг газар нутагтай манай аймагт галын түлшний зориулалтаар ашиглах ойн нөөц “Үзчихээд буцаагаад өгье” ч гэсэн алга.
Алга дарам газартай болсон нь ард иргэд бидний буруу биш ээ. Анхнаасаа 20-р зууны манлай бүтээн байгуулалт болсон бүхэл бүтэн хотыг “аймаг болгоно” гэдэг санаа ямар “шидэл”-ийнх нь санаанд орсон юм бүү мэд. 1994 оноос өмнө 18 аймагтай, нэлээд олон хоттой байсан манай улс нэг л өдөр 21 аймагтай, ганц ч хотгүй улс болж хувирсан. Тэр үед Дархан хотыг Дархан-Уул, Чойр хотыг Говьсүмбэр аймаг болгоход манай Эрдэнэт хотыг Орхон аймаг болгон “хэлмэгдүүлсэн”. Тэгээд газар нутаг таслаж өгөхдөө тун “харамч хандсан” гэмээр. Тэр цаг үеэс хойш манай аймаг Монгол улсын хамгийн бага газар нутагтай аймаг болсон юм. Хуваарилалт нь үнэн шог байгаа биз. Үүнээс л бүх зүйл эхэлсэн.

Ингээд 1994 оноос хойш бид 17 жилийн турш “Долоон бор оготнын үлгэрээр” амьдарч ирлээ. “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэж дуу байдаг. Энэ дууг Эрдэнэтчүүд бидэнд зориулаад зохиочихсон юм шиг санагддаг болов.
Сүүлийн жилүүдэд сэтэртэй бүхэн Орхон аймгаа дахин Эрдэнэт хот болгоно гэж ярих болов. Хамгийн сүүлд л гэхэд 2008 оны УИХ-ын сонгуулиар Д.Дамба-Очир хороо хорин хэсч, хотол түмэнтэй уулзаж “Чухам л сонгоод, гаргаад өгвөл энэ аймгийг эргээгээд Эрдэнэт хот болгоод өгье” гэж орилсоор, ухуулсаар сонгогдсон. Ард иргэд ч нээрээ л тэгнэ байх гээд сонгоод явуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл өнөөх амлалт нь Лүнгийн зам шиг болов байна. Дараагийн сонгууль болоход яг арван сар үлдлээ. Энэ арван сард лав Орхон аймаг наян тохой Майдар босгосон ч эргээд Эрдэнэт хот болдог нь өнгөрөв бололтой.

Аль 1994 онд гаргасан шийдвэрээс болж өнөөдөр бид нар түлшгүй сууж байгаа гэж хэлэхэд болно. Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэг энэ.
За тэр диван галавын явдал ч бүр дүүрч. Одоогийн аймгийн удирдлагууд энэ байдалд нүдэн балай чихэн дүлий сууж байна. Уг нь явж ярьж хэлж, хөөцөлдөж байна гээд л хаяа орон нутгийн телевизээр шавар бурхад шиг ярьж суух.
Ийм л зүйлийг шийдвэрлэхээр ард түмний татварын мөнгөөр цалинжиж суудаг юм. Гэтэл сүүлдээ бүр ард түмний татварын мөнгөөр зугаалж байдаг болов.
Хошуу багтахаараа идээшилж, хаяа багтахаараа айлсаж ирсэн малч сайхан уламжлал өнөөдөр “ул” болжээ. Хоёр аймгийн иргэд өмнө нь түлээ түлшээ хамтарч бэлтгээд танай, манай гэлгүй “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” амьдраад болоод л байсан. Гэтэл энэ намар гэнэт хайрч, хавираад, хашгирч гадуурхаад болохоо болив. Болж байсан юм гэнэт болохоо больчих нь хачин.

Үнэн худлыг бүү мэд хаадын маргаан хаданд хүрч, ноёдын маргаан номхонд тусч байгаа сурагтай. Дээхнэ үед баруун аймгийн нэгэн сумын төвд “Намын нар над дээр тусалгүй хур нохойн жогорхой дээр туслаа” гээд нэг нөхөр уйлж суусан гэдэг. Тэрэн шиг л юм болж байгаа юм байлгүй.

“Унжаад байхаар унаад өгөөсэй” гэгчийн үлгэрээр хажуухан талд хангайн хар мод харлаж дүнхийнэ. Харин очоод авах гэхээр хүнийх юм болохоор болохгүй. Ингээд даарч, зутарсан иргэд шатдаг бүхнийг түлж эхэллээ. Цаашид хөхөө өвлийн хүйтэн эхэлнэ. Тэр цагт хаймар дугуй, хогоо хүртэл түлэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Айлууд хашаагаа нурааж, арай гэж хавар тарьсан моднуудаа үндсээр нь суга татаад түлнэ. Машины дугуй сайхан түлш болно. Ялангуяа Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын үнэтэй машины дугуй мэдээж гал түлэхэд илчтэй байх биз.

Гадуур янз бүрийн яриа сонсогдох л юм. Хоёр аймгийн Засаг дарга хоорондоо муудалцсан ч гэх шиг. Тэглээ гээд иргэд нь хохирч суух учиртай юм уу?
6 дугаар бичил хорооллын цаана “Цагаан идээний зах” барих гэж байсныг шатахуун түгээх станц болгож бариулсан ч гэх шиг. Энэ хоёр “дэлчгэрийн” үзүүрт их л юм дуулдах юм байна шүү дээ.

Булганыхан сүүлдээ бүр байчихаад “Хэрэвзээ тэгэх дээрээ тулвал манай аймгийнхан өөрсдөө модоо бэлтгэж танай иргэдэд худалдана” гэж манай дарга нарыг жижигрүүлэв. Үүний цаана хоёр аймгийн Засаг даргын нууц бизнес байна гэж хардах хүн олон. Хардах үндэслэл ч бий. Яагаад гэвэл Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат, манай аймгийн Засаг дарга Д.Оюунбат хоёр яалт ч үгүй нэг нугийн хүүхдүүд.
Нэг муу ПОРТЕР мод 180.000 төгрөгт хүрчихээд байна шүү дээ. Тэгэхээр 90 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд, 80 мянган төгрөгийн тэтгэмжтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сардаа 21 мянган төгрөг харж амьдардаг айл өрхүүд юугаараа түлээ худалдаж авах юм бэ. Үнэндээ амьдралаас тасарчихсан бодлого гэдэг нь ийм байдаг байх.
Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг гэх. Арай чадалтай нэг нь Булган явж зэргэлдээх аймгийнхны өмнө нугастай юм шиг нахилзаж, пүрштэй юм шиг бөхөлзөж байгаад бага сага мод олж ирэх. Түүнийг нь манай аймгийн хэнхэг цагдаа, байгаль хамгаалагч нар “Овоо доо, олоод ирж” гэхийн оронд хуу хаман хурааж орхих. Хүн л юм болсон хойно хөхөө өвлийн хүйтэнд зүгээр сууж байгаад хөлдөж үхэхгүй нь лав. “Монголын нууц товчоо”-нд гардагчлан Бодончар мунхаг “Го дайрт годил сүүлт бор морио унаад, үхвэл ч үхье, амьдарвал ч амьдаръя гээд Түнхлэг горхилуу явав” гэгчээр хөрөө, сүхээ бариад, хөдөөг зорих нь гарцаагүй.

Булган аймгийнхан болохоор “ИТХ-аас өөр аймгийнханд гоожин өгөхгүй гэсэн шийдвэр гарчихсаан” гээд хөдөлдөггүй. Манай хэдэн дарга нар болохоор “Аан тийм үү” гэхээс л өөр үг хэлж чадахгүй буцаад ирдэг бололтой. Уг нь аливаа зүйлд арга чарга байдагсан даа.

Одоо хэрэг нэгэнт иймдээ тулсан учир энэ өвөлдөө машины дугуй шатааж, тарьсан хэдэн модоо тайрч өвөлжөөд ирэх хавар харин хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх газарт заргалдууштай. Засгийн газар, яам тамга, УИХ хүртэл явж, ясаа цайтал заргалдан ямар нэгэн шийдвэр гаргуулъя!

                                                                                                     Д.ЦЭНД-АЮУШ

АМГАЛАН ГОВИЙН ХЯЗГААРТ /Аян замын тэмдэглэл-1/

Манай сэтгүүлч томилолтоос ирлээ


“Уяхан замбуу тивийн наран”-г Норовбанзад гуай дуулах шиг, “Сонихон зэрэглээт говь”-ийг Адарсүрэн аялах шиг солбио хүрэн ат
аар, тэшүүлж жонжуулж байдаг амгалан говийн хязгаараар томилолт өвөртлөн, аялаад ирлээ.

Ази тивийн цээжинд орших Монгол улсын нийслэл Улаанбаатар дэлхийд хэд хэдэн зүйлээр рекорд тогтоодог. Тухайлбал, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Өвөлдөө Хан уулын хормой, хатан Туулын эрэг Нисэх, Сонсголон орчмоор өвөлдөө 40 градус дөхөж хүйтэрдэг. Мөн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд ордог. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд зам нь ачааллаа дийлэхгүйд хүрч, автомашины түгжрэл хэрээс хэтэрлээ. Адгуухан хүн бол буугаад алхчихмаар. Ийм л нэг уур цухал барсан нийслэл хотын их нүргээнээс холдон, замын түгжрэлээс “сугаран” Налайх дүүргийн зүг нар хэвийх үед гарч билээ.

“LAND CRUISER-100” гэх сүүлийн үеийн хурдан тэргээр сүнгэнүүлсээр 200 орчим километр хар замаар яваад үдэш болж байхад Говьсүмбэр аймгийн төвд буучих нь тэр.
“Соц” нийгмийн үед Чойр хот нэртэйгээр Орос “ах” нар барьж байгуулж байсан энэ хотын дүр төрх өнөөдөр нэг л сааралдуу. 1994 оны Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр Дархан хотыг Дархан-Уул, Эрдэнэтийг Орхон, Чойр хотыг Говьсүмбэр аймаг болгон өөрчлөхөд энэхүү “хэлмэгдүүлэлтэнд” орсон хотуудын нэг. Эдүгээ 12000 орчим хүн амтай, Баянтал, Сүмбэр, Шивээговь гэх гурван сумтай багшаархан аймаг болжээ.
Хүн амын 58,5 хувь нь аймгийн төвд, 30,8 хувь нь сумдын төвд, 10,7 хувь нь хөдөөд амьдардаг. Нэг онцлог нь Чойр хотод байр тун элбэг бөгөөд үнэ нь маш хямд. 1-2 өрөө байр ердөө л 3 сая төгрөг орчим. Засвар хийсэн тохиолдолд 2100 айл амьдрах бололцоотой орон сууцны барилга одоогоор ашиглалтгүй байгаа юм. Зөвхөн Чойр хотод ашиглалтгүй тоногдсон орон сууцны таван давхар барилгуудад 900 орчим айлын орон сууцны фонд бий. Тэдгээрийн нэг орцыг засварлахад 50-70 сая төгрөг л шаардагдана. Чойр хот Эдийн засгийн чөлөөт бүс болох магадлалтай тул ойр орчмын аймаг сумд, нийслэл хотын зарим иргэд Чойр хотод байр худалдаж авах тохиолдол нэлээд байна. Нийслэлээс ердөө 200 км, дээр нь төмөр зам болон хар замаар холбогдсон, Сайншанд, Замын-Үүд чиглэлийн бүх зорчих, ачаа тээвэрлэх хөдөлгөөн тус аймгаар дайран өнгөрдөг тул цаашид хөгжил ирэх нь зайлшгүй юм.

Гэхдээ үйлдвэрлэл, үйлчилгээ төдийлөн сайн хөгжиж чадаагүй нь ажиглагдаж байсан. Тэнд томоохон зочид буудал ч алга. Элбэг дэлбэг байдгаар нь өнөөх байруудынхаа 1 давхарын өрөөг тохижуулсан хоёрхон зочид буудалтай.
Ийнхүү бид Чойр хот буюу Говьсүмбэр аймагт хоноглоод өглөө эртлэн Дундговь аймгийн зүг гарч өглөө.

Түүнээс цааш хар зам төгсгөл болж хээрийн замаар сүнгэнүүлж эхлэв. Тал хээрийн бүс нутагт зам нь цагаан юм. Урагшлах тусам ургамал нь тачир, сонин содон чулууд элбэг, хот айлын бараа ховордож байгаа нь говь нутгийн захруу орж байгааг илтгэнэ. Ийм говийг “шүдлэн говь” гэх. Тэр үед хангайд эхний цас унаж хүйтэн сэрүүвтэр байсан ч говийн нутгаар намрын шар нар таатайхан ээвэртэнэ. Уул хад гэх зүйлгүй энэ газарт намхан бор толгод дүнсийх нь даанч уйтгартай. Хааяа нэг цар цар гэж дуугаран нисэх царцаа, таатайхан сэнгэнэх таана, хөмүүлийн үнэрийг эс тооцвол үнэндээ энд сатааруулах зүйл бараг үгүй.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт явж байтал замын ойролцоо 100 орчим тооны хуц, ухнаас бүрдсэн эцэг малыг сүрэг идээшилнэ. Сониучирхан бууж зураг хөрөг авч зогстол хөдөөний нэг “хуугиа” эр мотоциклтой давхиж ирэв. Жаахан халамцуу юм зайлуул. Урьд өдөр нь унагаа тамгалсан бөгөөд орой нь нутгийн хэдэн залуустай найрлаж орхисноо ч биднээс нуусангүй. Энэ эр уг нь Өвөрхангай аймгийн уугуул агаад Дундговь аймагт эхнэр аваад, эндээ насыг элээжээ. Тэрбээр ярина гэж шүлстэй нь хутгаж, явна гэж ёстой тоостой нь хутгадаг эр. “Ид залуу насандаа, эр цэргийн алба хаагаад энэ нутагт эргүү, тэнэг хүүхэнтэй ханилан энэ насыг элээлээ. Баахан, олон хүүхэдтэй. Багад нь баасыг нь базаж өсгөсний хэрэг одоо тэднээрээ тэжээлгэж сууна” хэмээн ярьж элэг авах шахав. Хөдөөнийхөн хэзээний л нэг ийм хээ шаагүй яриатай.
Цааш явах тусам БНХАУ-д үйлвэрлэсэн 60 тоннын том машинууд хэд хэдээрээ зөрөх нь элбэгшив. Бүгд л ачаатай. Говиос жонш зөөж байгаа нь тэр болой. Замын-Үүд боомтоор Хятадруу гаргадаг гэнэ.

Энд тэндгүй геологичдын хайгуулын суурин, өрөмдлөгийн хэсгүүд тааралдана. Тэдний ихэнх гадаадын хөрөнгө оруулалттай. Тэр тусмаа Хятадынх голцуу. Монголын говь хэмээх эрдэнэсийн их “үүцийг” хүртэх гэсэн санаа гадаадын олон орон, дотоодын томоохон олигархуудын нойрыг хулжааж байдаг бололтой. Ардын уран зохиолч, төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн бичсэнчлэн

Нуугаад байхад цухалзаад байгаа санаагаа ав

Нутагруу минь унагасан нүдээ ав

Өвөг дээдэс минь ясаа доор нь ивсэн

Өндөр их оронд минь санаархваас заяа чинь дутна

гэх омогшил амтагдсан мөртүүд өрцөн цаана тийчилж, цусан дотор минь буцалж явсан.
Жин үдийн нар орой дээр хайлмагтаж, жижигхэн болсон сүүдэр хормой дор булталзаж байхын үест бид Дундговь аймгийн Их газрын чулуунд хүрч очив.

Их газрын чулуу нь Дундговь аймгийн төв Мандолговь хотоос зүүн урагш 80 километр, Говь-Угтаал, Баяжаргалан сумдын нутагт хойноос урагш чиглэн 20 орчим километр үргэлжлэх хоёр хэсгээс тогтдог. Гео экологийн бүтэц нь боржин чулуулгаас бүрдсэн бөгөөд хөхрөн зэрэглээтэх их талын дундаас үргэлжилсэн их галын дөл мэт тэнгэр өөд цоролзож харагдана. Талд дэлгэсэн шагай мэт арсайн харагдах Их газрын чулуу хэн боловч Монгол хүн бүрийн энэ яваа насандаа очиж үзүүштэй байгалийн сонин тогтоц яах аргагүй мөн. Боржин чулуулгаас бүрдсэн шовх хадан оргил, цохионуудтай бөгөөд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй хадан хунх, агуйнууд байдаг. Их газрын чулууны хамгийн өндөр цэг нь 1706 метр Ерлөг уул юм.

Монголын говьд аялал жуулчлал нэлээд хөгжиж байгаагийн илрэл болж жуулчны баазууд энд тэндгүй тааралдана. Их газрын чулууны өмнөд хэсэгт “Төв боржигон” жуулчны бааз оршдог. Бид тус жуулчны баазад хэсэг саатан үдийн хоол, цайгаа хүртээд аяллаа цааш үргэлжлүүлсэн. Ер нь л эвийг нь олж, жуулчдыг татаж чадвал аялал жуулчлалын салбараас манай улс нэлээд хэмжээний ашиг орлого олох боломжтой гэдэг нь харагдаж байв.

Түшээт хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошуу буюу Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Монгол улсын Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад агсанд зориулан босгосон гэрэлт хөшөө Их газрын чулууны өмнөд бие, харууц сайтай толгой дээр сүндэрлэн байна. Дундговь аймгийг дуу хуурын өлгий гэдэг. Тэр ч утгаараа тус аймгаас өнөө хэр сайн дуучид төрөн гарсаар буй. Тиймийн учир Их газрын чулуунд эгээ л театрын суудал, тайз мэт тогтоцтой газар байх агаад түүнийг нутгийнхан “Задгай театр” гэдэг. Байгаль эх өөрөө агуу их урлан юмсанж.
Алдарт уртын дууч Н.Норовбанзад агсны хөшөөнд Монгол бичгээр “Дээд хөх тэнгэрээс Монголд унасан эрдэнэ, дэлхийд багтдаггүй гэгээн аялгууг одонд хүргэсэн хатан хаан” хэмээн сийлж үлдээжээ.

Орой нар хэлбийж байхын үест бид Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн тэмээчин Сүхээ гуайн гадаа ирж хоноглосон. Атан тэмээд нь алтан говийн чимэг гэж үнэн юм. Ингэ гээч амьтан жил өнжиж ботголдог. Гэсэн ч үхэр хонь шиг сүү сааль нь намартаа татарч, ширгэхгүй. Иймээс говийнхон жилийн дөрвөн эргэлтэнд ингэ саана. Ингэний айргийг хоормог гэдэг. Говийнхон харин түүнийгээ айраг гэж нэрийдэх. Сүхээ гуайн гадаа майхан саваа барьж, төвхнөж ядах зуурт нар шингэх болов. Говийн наран хурдан манддагтайгаа адилхан “хүүе” гэхийн зуургүй шингэж орхино. “Алив хөөе нар шингэлээ аппарат хэрэгслээ бэлдээрэй. Нар шингэх зураг авъя” гэх зуурт зугтаж байгаа юм шиг хурдан шингэх нь гачлантай. Муухан зурагчин бол аппараттайгаа ноцолдож байх зуурт нар шингэчихнэ.

Түмэн амьтныг ялгалгүй гийгүүлдэг нар их зангүй гэлцдэг. Харин говийн нар илүү эрхэмсэг бас ихэмсэг. Оройн нар ташихад тэмээдийн сүүдэр уртсаад, толгод дамжаад явчих нь яг л уран зураг шиг. Харин нар жаргаж амжаагүй байхад шинийн аравдын сар тэнгэрт гараад ирнэ. Хүнээр бол говийн сар нь жаахан адгуу.

Говийн айлуудын гэр жижгэвтэр. Дотроо тавилга гээд байхаар зүйл бараг үгүй. Ингэний хоормогоо сөгнөж, мөнгөн аяганд нэрмэл мэлтэлзүүлэхэд дотор нь тооноор туссан сар далбилзана. Ганц усны нэрмэл охь хүртээд согтчихоо юу даа гэмээр. Хатан говийн тэмээчин айлд аргал, хөрзөнгийн утаа үнэртэн, ингэний сүүгээр чанасан цай хүртэн, хол ойрын сонин хууч дэлгэн суух бас л нэг жаргал. Сүхээ гуайнх олон тэмээтэй. Бас нэлээд хоньтой. Говийн хонь харин шөнөдөө ирж хотолдоггүй нь хангайн бидэнд тун сонин. Эгээ л адуу шиг хээрээр явах. Говьд ямар малын бараа тасрах биш дээ. Дурангийн үзүүрт харагдаж л байвал эзэн нь сүргээ эсэн мэнд байгааг мэднэ. Юутай ч сүүлтэй, сүүлгүй боохой харьцангуй гайгүй бололтой.

Говийнхон ямар хангайхан шиг хэд гурваараа хотлоод, саахалт бууж зунших биш дээ. Бараа нь харагдахгүй говийн хязгаарт давхиж давхиж ганц гэрийн бараа торойно. Хангайд өссөн, айлч хүн бол говьд уйдаж үхмээр. Бараг л өртөө хэрийн газар давхиж байж нэгнийдээ зочлох. Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын хэлсэнчлэн “Говийн ганц айл” энд л байна.

Хугасхан өдөр бороо шиврэхэд

Хашгирч ургадаг таанатай нутаг

Бүтэн орныхоо сэмрээгүй хаяаг

Амьтай байлгах гэсэндээ захалж нутагласан

Бүлээн зулайтай эх орноо

Айлтай байлгах гэсэндээ хаяалж холдсон

Өртөө өртөө гэрүүд нь үүргийн дугаараа мэдэлцсэн

Өдөр өдөртөө хааяа гучин усан дээрээ уулздаг

Овоотын заставаас наана хонион бэлчээж налайсан

Орон уулсын минь тоонотой сахиул говийн ганц айл аа.
Говийнхон зочломтгой улс. Яваад очиход хамаг байдгаараа л дайлна. Зам асуухаар нэг айлын гадаа давхид очив. Залуухан хосууд байх нь шинэхэн айл бололтой. Гэр дээрээ ингэний хурууд дэлгэчихэж. Ингэний хурууд час хийсэн амттай, тос даасан, зөөлөн, товхгор хүрэн ааруул. Тэр айлын залуухан бүсгүйгээс “ингэний хурууд зарах уу” гэвэл, “энэ ах юу хэлэв” гэсэн янзтай инээвхилэн байснаа “Манайх ааруулаа зардаггүй ш дээ. Зарж үзээгүй. Та зүгээр л аваад явахгүй юу даа” гэх нь эгэлгүй сайхан зочломтгой зантай, энгүүн сайхан Монгол жудаг говийн намхан бор толгодын дундах малчин айлд л үлдээ юу гэлтэй. Зарим айлын гадаа очвол гэр нь эзэнгүй байх. Гэсэн атлаа хаалга үүдээ зөнд нь орхичих. Эзэд нь хаа одсоныг үл мэднэ. Ц.Чимэддорж найрагчийн бичсэнчлэн

Давхиад буухад цоожгүй хаалга

Малчин танайх

Даянд ганцхан цуургагүй сэтгэл

Малчин таных гэсэн сөртүүд санаанд бууна.
Одоо цагт малчид мотоциклоор л малаа хариулдаг болж дээ. Говьд бол эрэгтэй, эмэгтэй, хүүхэд шуухадгүй л мотоцокл унаад малдаа явна. Бүсгүйчүүд нь мотоцикл дээр сав тэгнээд л худгаас усаа зөөчихдөг аж.

Энэ жил говь нутгаар зуншлага сайхан байна лээ. Хаана л бууна хөмүүл ногоорч байна. Гэсэн ч хангайг бодвол өвс нь тачир тул хадлан авна гэх ойлголт байдаггүй бололтой.

Ийнхүү Сүхээ гуайн гадна майхан дэрвүүлсэн салхитай ч говийн нөөлөгтэй бүлээн тэнгэр доор сайхан гэгч нь амарч хонолоо. Шөнө дунд хаа нэгтээ ингэ гунганахаас өөр аниргүй, говийн шөнө амгалан аж.

Говийн өглөө үзэсгэлэнтэй. Нар нь гэнэт жаргаж орхидог шиг өглөө мөн л “Хүүе” гэхийн зуургүй мандана. Мандахдаа элсэн говийн хөрснөөс нээг их том улаан нар дүнхийгээд гараад ирнэ. Нүдэнд торох бараагүй говь нутагт юм бүхэн том харагддаг. Хараа зуйн хувьд бас л нэг сонин үзэгдэл юм даа. Хаа холын тэмээд хүртэл тэнгэрийн багана мэт харагдах.

Тэмээ цаанаа л нэг ихэмсэг амьтан. Хүнээр бол их зантай болуужин. Гэтэл бас үгүй ээ. Салхи татуулан давхиж яваад тэмээдийн зургийг авахаар түр зогсох хооронд машины хөгжим сонсоод ч тэр үү тээр хол бэлчиж байснаа уван цуван хүрээд ирнэ. Биднийг удирдаж явсан Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны ерөнхийлөгч С.Шаравдорж тэднийг “Хэрэгт дуртай амьтад” гэж өхөөрдсөн.

Өмнөговь аймгийн Манлай суманд очив. Оюутолгой явах машинууд үүгээр өнгөрдөг тул хөл хөдөлгөөн нэмэгдэж, сумын төв нэг үеэ бодвол хөгжиж байна хэмээн нутгийн иргэд ярьж байлаа. Манлай сумын байдал эгээ л “Говийн зэрэглээ” уран сайхны киног санагдуулна. Сумын төвийн намхан товцог толгой дээр Д.Нанзад баатрын хөшөө сүндэрлэнэ. Баруун талын харууц сайтай толгой дээр Монгол улсын хурц шаламгай, бат хүчит, олныг баясуулагч, үнэн итгэлт, чин зоригт, бат суурьт, тод сонин, хурц идэр Улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн хөшөө сүртэйгээр сүндэрлэн байна.

Г.Дэмүүл арслан сайн бөх байсан төдийгүй сайн тамирчин байжээ. Ид барилдаж байх үедээ Монгол улсад 100 метрийн гүйлтийн рекордыг тогтоож байсан гэдэг.
Ийм нэг хууч яриа байдаг. Арслан нэлээд лагс биетэй, нэлээд том гүзээтэй хүн байж. Тэр байтугай нэгэн үеийн бөхчүүд цуглаж бие биеийнхээ шилбийг нь хэмжиж үзэхэд тэдэн дундаа хамгийн бүдүүн шилбэтэй нь байсан гэдэг.

Нэгэн удаа Г.Дэмүүл арслан Улсын наадмаар барилдахаар ирээд бөхийн асарт зодог, шуудгаа өмсөж байж. Дөнгөж шуудгаа өмсөөд байтал нэг саваагүй бөх ирээд “Яасан том гэдэстай юм” гээд гэдсэн дээр нь алгадчихаад гүйчихэж. Г.Дэмүүл арслан яах ийхийн зуургүй араас нь гүйцэн очиж “Буянтай хүн ийм байдаг юм. Чамд ийм гэдэс заяасан бол барилдах нь байтугай бааж ч чадахгүй гэж” аархаж байжээ.

Мөн нэг удаа Дундговь аймгийн наадамд барилдаж байхдаа хурдан морь үзээд явж байжээ. Тэр нутгийн хэдэн бөхчүүд “Энэ жил хэн түрүүлэх бол” гэхэд “Дэнж нь хазайхгүй бол Дэмүүл нь түрүүлэх байлгүй дээ” гэчихээд давхиад явчихжээ. Нээрээ л тэр жилийн наадмаар Дундговь аймгийн наадамд хэлсэндээ хүрч түрүүлсэн гэдэг.

Говийн намхан бор толгод дундаас ийм л аатай , аагтай хүчит арслан төрж, Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг чимж яваад 1995 онд насан хутгийг олсон билээ.
Өмнийн шаргал говийн Манлай сумаас урагш гарч давхихад нэлийсэн их тал үргэлжилж, хаа нэгтээ намхан бор толгод таарна. Энэ жил говь нутагт хөмүүл шиг их ургасан зүйл алга. Давхиж явсан машины цонх нээхэд л ханхийн үнэртэнэ. Энэ зун говь нутгаар хур бороо элбэгтэйгэй тул хүн малын зоо тэнэгэр, тоорим, бүрд нь унд устай, дэлгэр сайхан намаржиж байна.

Тус сумаас урагш зам засварын компаниуд шинээр хатуу хучилттай зам тавьж, өдөр шөнөгүй ажил үргэлжилнэ. Нэг үеэ бодвол том оврын машинууд давхилдаж, говьд ажил өрнөж байгаа шинжтэй.

Манлай сумаас Ханбогд хүртэл 100 гаруй километр. Говийн зам цагаан. Гэхдээ гачлантай нь дэржигнүүр ихтэй. Муухан машин бол “тарж” орхимоор. Харин бид сүүлийн үеийн “LAND CRUISER-100” маркийн машинтай явсан. Хурд сайтай, явдал зөөлөнтөй машинаар Галбын говиор явсаар Өмнөговь аймгийн Ханбогд сум орж явчих нь тэр.
Ханбогд сум бол манай улсын хамгийн дулаан цэг. Улсын нийслэлээс 610 километр, Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас 250 километрийн зайтай. Жавхлант, Номгон, Гавилуут, Баян гэсэн 4 багтай. Галбын говь тус сумын нутаг дэвсгэр хамаардаг бөгөөд Монголын гурван шилмэл угшлын нэг болох Галбын улаан тэмээдийг голлон өсгөдөг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн хэлсэнчлэн,

Цэнхэр дууны шуранхайд
Манхан нь лугшсан
Амьд гучин гурван говь
Толгодыг нь тоолон хоноод явахад
Хот үзье гэж бодогдохгүй
Өтөлж болох
Тооройн шаргал говь
Миний элсэн өөжин
гэх мөртүүд санааны мухарт агсамнана.

Нээрээ л бид арван гурван алтай, гучин гурван говийнхоо нэр усыг түгдрэлгүй хэлж чадахсан бил үү?

Шаргын говь, Захуй зармангийн говь, Тооройн шаргал говь, Галбын говь, Хүйсийн говь гэсхийгээд л миний мэддэг говийн нэр дуусаж орхих.

Цаг агаарын мэдээ гарахад манай улсын хамгийн дулаан цэг нь Хандогд сум байдаг. Ханбогд сумын хойт талаар үргэлжилсэн их хөндий цайвартан харагдана. Энэ их хөндийн дундуур өндөр хүчдэлийн анкер цайрч, илч дулааны аварга алхаа өртөөлөн одсон байх. “Хавар л энүүгээр явахад юу ч байхгүй байсан даа. Хөгжлийн алхаа мөн ч хурдан юм даа” хэмээн хамт явсан хүмүүс ярилцаж явлаа.

 

Тэмдэглэсэн.

“ШИНЭ МЭДЭЭ” сонины эрхлэгч

 Д.ЦЭНД-АЮУШ

АМГАЛАН ГОВИЙН ХЯЗГААРТ /фото сурвалжилга/

Манай сонины зарим сэтгүүлчид хэдхэн хоногийн өмнө Монголын говийн өргөн уудам талаар ажлаар яваад ирлээ. Сэтгүүлч хүн өөрийн хүүхэддээ ганц ааруултай ирэхээс илүү уншигчиддаа аяны богц дүүрэн ирвэл хамгийн их баярладаг билээ.

Энэ эхний зураг бол Дундговь аймгийн нутаг. Дуу хуурын өлгий Дундговь ч гэдэг. Говийн зам нэг иймэрхүү. Энэ хэсгийг шүдлэн говь гэцгээгээд байх юм билээ. Гэхдээ би л лав араа шүдийг нь хараагүй.

Дундговь аймгийн Их газрын чулуу. Үнэхээр ихэмсэг харагддаг. зүүн хойноосоо баруун урагш чиглэн 20 гаруй км сунаж тогтсон хэсэг хадан уул. Холоос харахад шүдлэн үрээний засаагүй дэл шиг л харагдах.

Энэ нөгөө "Хөмүүл" чинь шүү дээ. Ерөнхийдөө сонгинын төрлийн ургамал. Дээрээ сонгино шиг булцуутай. Амт гэж ярих юм биш. Хоолонд жаахан хөшиглөхөд л таримал сонгиноос илүү амт оруулна. Говьд хамгийн түгээмэл ургамал. Үүнийг түүж даршлаад өвөлжин хэрэглэвэл сонгино худалдаж авах хэрэггүй. Бас хүний биед сайн. Хөмүүл их ургасан газар давхиж яваад зогсоход л хамар "сэн" гэж байсан шүү. 

Энэ нөгөө "Тэмээн хөх" гэж ургамал. Говьд л ургадаг юм. Энэ зургийг Их газрын чулуунд ургасан байхад нь дарсан юм. "Тэмээн хөх бол" нэгэн төрлийн буурцагт, мал идвэл хортой ургамал. Тэгсэн атлаа дорно дахины анагаах ухааны эм, танд ордог. Манай нутагт "Хар" Дамдин гэж эм тан барьдаг хүн байгаад 90-ээд лны үед өнгөрсөн юм. Тэр хүнийд харсан учраас үүнийг говьд анх хараад л таньсан.

  

Дундговь аймагт нэг ийм сонин амьтан үзсэн. Анатомийнх нь хуваарьлалт нь ямар шог заяадаг байна аа гэмээр. Урд хоёр хөл нь /гар нь гэх үү/ аймаар урт. Тэгсэн сөртөө нэлээд булчинлаг. Хүнээр бол цав цагаан гоонж өмсөөд үдэшлэгт очиж яваа юм шиг. Үүнийг юу гэдэг юм бол? Говьд өссөн хүмүүс хэлж өгөөрэй.

 

Яг нэг ийм гурван салаа замын уулзвар байх. Бид тэр дор нь нэр өгсөн. Эхнийх нь "Норжмаагийн зам" дараагийнх нь "Жаргалийн зам" харин сүүлчийнх нь бидний явах зам. 

Энэ бол "Алтан харгана". Гэхдээ хөөрхөн бичхээн. Хангайд ч ургадаг. Харин говийнхон үүнийг "Цагаан харгана" гэдэг. Учир нь "алт" гэдэг тунд хүнд металл. Тиймээс алт гэдэг үгнээс зайлсхийж буй нь тэр. Өвөг дээдсийн Монгол ухаан агуу. Харин өнөөгийн бид алтны төлөө үхэлдэж байна.

Өө. Энэ манай Галаагийн зураг гараад ирлээ. Телевизийн зураглаач хүн дээ. Энэ зурган дээр жаахан ядарсан байгаа биз. Говийн нар салхи нэг л энгүүн. Гэхдээ худлаа. Машиныхаа цонхоо онгойлгоод давхиад байсан чинь орой нь нүүр, ам салхинд ёстой гачин болдог юм байлээ. Ярьвал элэг гөшнө.

Давхиж давхиж сумын төв орох сайхан. Гэхдээ сумын дэлгүүрээр зүгээр л орох сайхан. Миний багад сумын хоршоо, нэгдэл, нийгмийн агент "аагант"-ын үнэр эндээс л үнэртдэг. Хаа газрын сумын төвийн дэлгүүр "Улсын их дэлгүүр"-ээс ч дотно байх нь хачин. Багын дурдатгал сэргээдэг ч юм уу.

Говийн орой тэр чигтээ яруу найраг. Бас хэний ч зурашгүй уран зураг. Эрээн цавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэн ахайн :Эрээн цавд бороо орох сайхан, эх орон минь дуу шиг сайхан" гэгчээр. Говийн айлын гадаа "ЯАВ"-тай хүн ирэх нь хүртэл үлгэр мэт.

 

Энэ жил говьд дэлгэр сайхан зун болж байна. Тоорим бүрд нь ундтай устай. Хөмүүл битүү ургажээ.

Говийн наран жаргах хамгийн гайхамшигтай. Нар жаргахыг харах хүн болсны хэрэг. Үүний хажууд юун нөгөө "Холливуд", "Голливуд"-ын кино. Амьд яваа хүн алтан аяганаас уус уухаар амгалан говьд очиж нар жаргахыг харууштай.

Бид Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн тэмээчин Сүхээ гуайн гадаа хоноглосон. Нар шингэх үед тэмээний сүүдэр толгод дамжаад одно. Говьд сүүдэртэй хөөцөлдөх нь хангайд солонго хөөхтэй ижил.

  

Хаа газрын сумын төв сэтгэлд нэг л дотно. Энэ бол Өмнөговь аймгийн манлай сум. Хэдийгээр говийн сум ч гэсэн хангайн жаахан сумын санагдуулна. Яг л миний дэгдэж өссөн сум нутаг шиг минь.

"Цэнхэр залаа" эгшиглэж орой бүр цаг агаарын мэдээ радио, телевизээр нэвтэрнэ. Монгол орны хамгийн хүйтэн цэг нь миний төрсөн сум.  Иэгвэл хамгийн дулаан цэг бол Өмнөговь аймгийн Ханбогд сум. "Оюу толгой" хаяанд нь хөгжиж одоо Ханбогд хүний хөл тасрахгүй.

Ханбогдоос урагш гараад 14 км яваад дэмчигийн хийд ордог. Тэнд очихын тулд ёстой л хадан дундуур ямаа шиг явах хэрэг гардаг. Гэхдээ машинаар. Ёстой л уран жолоодлогын шалгалт авдаг газар даа. Хадан дэгүүр явна гэж анх хэний санаанд ордог байна аа.

Юутай ч цөөн хэдэн зураг орууллаа. Эрхэм уншигчид таашаах аваас цааш үргэлжлүүлэх боломжтой гэдгийг дуулгая. Монголын сайхан орноор хамтдаа аялцгаая.  

 

АМГАЙ ҮГ

"Он жилүүд урсан одож байна даа" гэж бид боддог. Харин бид л өөрсдөө урсан оддог бололтой. Орчлон ертөнцөд хэмжээлшгүй, бүр эхлэл төгсгөлгүй ч байж болох хоёрхон зүйл бий. Тэр бол цаг хугацаа. Нөгөө нь орон зай. Цаг хугацаа хэзээ эхэлснийг хэн ч мэддэггүй. Бас хаана төгсгөл болохыг таашгүй. Ийм учир цаг хугацаа агуу. Орон зайн тухай ойлголтыг бид тэр бүр бас мэддэггүй. Орчлон ертөнц, огторгуй хязгаартай эсэхийг хүн төрлөхтөн үүссэн цагаасаа л эхлэн мэдэхийг оролдож ирсэн. 1990-ээд оны үед хэсэг Астрономичид "Огторгуй хязгаартай юм байна. Огторгуйн хязгаар хүрэхэд 4,5 миллярд гэрлийн жилийн зай бий хэмээн дэлхий нийтийг шуугиулж байсан.

        Бид орон зай, цаг хугацааны ийм л нэгэн огтлолцол дээр сансар огторгуйн уудамд цэнхэр нүдэн гаригтайгаа хамт 25 км/секунтийн хурдтайгаар довтолгож явна.

      Гэхдээ хүн төрлөхтөн өчүүхэн амьтад биш ээ. Архимед хөшүүргийн хуулиа нээчихээд "Алив надад тулах цэг өг. Тэгвэл би дэлхийг тэнхлэгээр нь эргүүлье" гэж аархаж байсан. Магадгүй "Одон гариг орчиж байдаг, орчлонгийн тэнхлэг над дээр эргэдэг"  байх. Ийм л тааж мэдэшгүй орчлон ертөнцөд яг нэгэн цаг хугацаанд, нэгэн эх оронд бид хамт амьдарч байна. Энэ л өөрөө гайхамшиг билээ. Ганцхүү энэ амьдралын турш үнэн, худал дэнсэлж байдаг. Тэгвэл сэтгүүлч бид үнэн худлын зааг, хутганы ирэн дээгүүр гүйдэг.  Бид ийм л мэргэжилтэй. Шударга үнэний талд бат зогсогч, нийгмийн эмч билээ бид. Сэтгүүлч бидний мөрөөр сүү ус, ялгарах жамтай. Тиймээс Орхон аймгийн Нийгэм, улс төр мэдээллийн сонины сэтгүүлч би энэхүү блогийг нээхээр шийдсэн. Үүнд манай сонинд нийтлэгдсэн бүхэн бус, харин хамгийн чухал нь гарч байх болно. Мөн манай сонины хамт олны тухай цааш цаашдаа уншаарай.

(Нийт: 12)